нэгж (төгрөг)
Удаан хугацаанд хүргээгүй шинэ видео клипүүд цувралаа ийнхүү та бүхэнийхээ хүртээл болгож байна. Ойрын үед гарсан сор болсон уран бүтээлүүдийг түүвэрлэн оруулсан байгаа. Энэ удаагын онцлох видео клипээр дөнгөж өнөөдөрхөн гарсан Chris Brown - Turn Up The Music дууны видео клипийг онцоллоо. Энэхүү клип нь үзүүштэй, өнгөлөг болсоны дээр гайхалтай бүжгийн хөдөлгөөнүүд багтсанаараа гайхалтай болжээ. Ер нь л Chris Brown-ы клип бүжиггүй хийгдэнэ гэдэг ойлголт бараг байдаггүй шүү дээ. За мөн Cassie-н King Of Hearts дууны клип үнэхээр содон харагдаж байсан. Ойрд Cassie-с сайн уран бүтээл гараагүйг ч хэлэх үү хүн болгон л Cassie Is Back хэмээн бүгд л дуу алдацгаагаад байгаа... Гараад нилээн хэд хоног болсон хэдий ч Busta Rhymes, Chris Brown 2-н хамтарсан Why Stop Now дууны клипийг мөн дурдахгүй өнгөрч болохгүй байх. Бас л содон хийцтэй сайхан клип болсон байна лээ. Клипүүдийн чанар бүгд HD учир танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Шинэ дууны багцаа оруулаагүй их уджээ... Тийм ч учраас өнөөдөр энэхүү цувралаа ахин оруулахаар шийдлээ. Миний бие энэхүү цувралаараа хараахан олны хүртээл болоогүй, чартуудад орж эхлээгүй сайхан дуунуудыг та бүхэнд хүргэхийг зорьдог билээ. Энэ удаагын дугаараар сүүлийн 2 долоо хоногын дотор гарсан дуунуудаас шилэн нийт 15 дуу хүргэхээр бэлдсэн байгаа. Заншил ёсоороо багц болгоноос хэдэн дууг миний бие онцолдог шүү дээ. Тэгвэл энэ удаагын багцын онцлох дуугаар Chris Brown-ны Turn Up The Music дууг онцлохоор шийдлээ. Энэхүү дуу нь түүний энэ онд гаргах Fame цомгын үргэлжлэл Fortune цомгын эхний албан ёсны Синглээр зарлагдсан байгаа. Дууны хувьд их сонсголтой, хөнгөн бүжгийн хэмнэлтэй сайхан дуу болсон санагдсан. Энэ зуны Antheme ч болохыг үгүйсгэхгүй юм. За тэгээд Katy Perry-н цоо шинэхэ дуу болох Part Of me, Nicki Minaj-н 3 цоо шинэхэн дуу гээд л дажгүй дуунууд олон багтсан байгаа. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
YMCMB буюу Young Money Cash Money Billionaires гэх нэр тодотголтой бүлгэмийн залуухан гишүүн болох Tyga-н цоо шинэхэн Албумыг та бүхэнд татаж авахаар хүргэж байна. Энэхүү Албум нь түүний Young Money Entertainment-тэй хамтарсан анхны бие даасан цомог бөгөөд энэ сарын 21-нд албан ёсоор гарахаар төлөвлөгдөөд байгаа билээ. Цомогоос гарсан эхний 4 Сингл буюу Rack City, Faded, Far Away, Still got it дуунууд нь гарсан цагаасаа хойш бүгд л чартуудын дээгүүр толгой цохиж сонсогчдыг байлдан дагуулсаар ирсэнээс нь харахад ямар чанартай сайн цомог болсон нь тодорхой бизээ. Цомгыг татаж аваад эхний хэдэн дууг нь гүйлгээд сонсоход үнэхээр гайхалтай дуунууд багтсан нь шууд мэдэгдэж байлаа... Ер нь ч тэгээд YMCMB-н уран бүтээлчдээс муу уран бүтээл, чанаргүй зүйл гарж байсаныг би лав мэдэхгүй юм. Hip-Hop/RnB урсгал сонсдог л бол заавал татаж авахыг зөвлөж байна. Урамыг чинь хуглахгүй!
Их Британи улсын радио долгионоор хамгийн их цацагдаж улмаар шилдэг гэдэг тодотголыг авсан 40 ширхэг дууг бид багцлан цаг алдалгүй хүргэдэг билээ. Энэ удаагын буюу 02 сарын 12-нд шинэчлэгдсэн байдлаар Indie Rock урсгалаар уран бүтээлээ туурвидаг Gotye-н Kimbra-тай хамтран дуулсан "Somebody That I Used To Know" дуу 2 байр дээжилж чартыг тэргүүлж эхэлсэн байна. Энэхүү дуу нь Чартад нийт 6 долоо хоног жагсаад байгаа билээ. Харин чартын хамгийн сайн дээшилж чадсан дуу буюу шилдэг Climber дуугаар David Guetta Ft, Nicki Minaj - Turn Me on дуу нийт 22 байр дээшилснээр тодроод байна. Мөн энэ долоо хоногт 3 шинэ дуу орж ирсэн бөгөөд хамгийн сайн явж байгаа дуу нь та бидний Black Eyed Peas хамтлагаар нь сайн мэдэх Will.I.Am-н T.H.E буюу "The Hardest Ever" дуу бөгөөд одоогоор орж ирсэн долоо хоногтоо шууд 3-р байранд жагсаад байгаа юм. Дэлгэрэнгүй дарж ороод Tracklist-тэй танилцана уу.

Format : Matroska
Файлын хэмжээ : 184 MiB
Үргэлжилэх хугцаа : 4mn 13s
Нарийвчлал: 1920ч1080
Display aspect ratio : 16:9
Frame rate : 23.976 fps
![]()
Tracklist:
1. Alex M.O.R.P.H. feat. Sylvia Tosun — An Angel’s Love (Vocal Mix) (08:30)
2. Tenishia — Shores Of Eden (Original Mix) (04:30)
3. Mike Shiver vs Matias Lehtola — Slacker [Mike Shiver vs Matias Lehtola] (Original Mix) (06:40)
4. Sebastian Brandt — Ashes (Original Mix) (08:35)
5. Sean Tyas — Banshee (Original Mix) (07:36)
6. Eco & Breakfast — Wide Open (Original Mix) (07:15)
7. Sophie Sugar — Skyline (Original Mix) (07:27)
8. Fabio XB — Reflected (tyDi Remix) (07:57)
9. Vengeance — Stasis (Denga & Manus Webifier Mix) (08:27)
10. Garry Heaney — Oracle (Original Mix) (07:39)
![]()
Genre: Trance
Чанар: VBR
Хэмжээ: 186.02MB
![]()
Daughtry хэмээх Америкийн рок хамтлагын "Break the Spell" цомгийг хүргэж байна. 2011 оны 11 сард худалдаанд гарсан ба 12 трекээс бүрдэх эл цомогт " Hard rock, alternative rock, post-grunge" жанрын уран бүтээлүүд багтжээ. Өмнөх цомогтой харьцуулахад илүү хэмнэлтэй, эерэг үг хэллэг агуулсан дуунууд багтсан гэж үзэж байна.