нэгж (төгрөг)
Америкийн нэгдсэн улсын алдарт хүүхэлдэй бүтээгч Jim Henson-ы 1954 оны үед бүтээж байсан алдартай хүүхэлдэйнүүд буюу Muppets хэмээх хүүхэлдэйнүүдийг та бүхэнд хараад андахгүй бизээ. Тэгвэл өнгөрсөн оны 11 сарын 23-нд энэхүү хүүхэлдэйнүүд дэлгэцнээ амилан бүрэн хэмжээний кино болон гарсан байгаа. Энэхүү кино нь Мюзикал-Комеди төрлийн кино бөгөөд гэр бүлээрээ сууж байгаад үзэхэд нэн тохиромжтой кинонуудын нэг юм. Киноны гол дүрд "Forgetting Sarah Marshall" "I Love You Man" зэрэг кинонуудаар нь сайн мэдэх Jason Segel тоголсон гэдэгээрээ бас их онцлог болсон юм. Энэхүү кинонд: Muppet-ууд маань иргэн нэгдэж төрөлх гэр болсон хуучин Театраа шунахай сэтгэлтэй тосны магнатаас аврахын тулд хамтдаа тэмцэж буйг харуулна. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Puss in Boots буюу Гуталт муур анимэшн киноны жижиг хэмжээний нэгэн анимэшн гаржээ. Puss in Boots: The Three Diablos хэмээх анимэшн нь Puss in Boots-н DVD болон Blu-Ray Дискэнд нэмэлт болон энэ сарын 24-нд худалдаанд гарах аж. Энэхүү 13 минутын турш үргэлжлэх анимэшн дээр Гуталт Муур маань Хатан хаанаас хулгайлагдсан бадмаараг чулууг хулгайчаас нь буцаан авчрах даалгаврыг биелүүлэх болно. Богино ч гэсэн үнэхээр хөгжилтэй байна гэдэгт найдаж байна. Заавал татаж үзээрэй.
Энэ оны 2 сарын 10-нд нээлтээ хийж одоогын байдлаар 23 сая долларын ашигтайгаар Boxoffice-н 2-р байранд бичигдээд байгаа Safe House киног та бүхэнд TS бичлэгтэйгээр хүргэж байна. Кинонд та бидэнд Bone Collector, Training Day, Book of Eli зэрэг маш олон гайхалтай кинонуудаараа танил болж чадсан Denzel Washington болоод ойрын үед эд хүчээ авж буй Ryan Reynolds нар тоголжээ. Ryan Renolds-г та бид Proposal, Green Lantern зэрэг кинонуудаар нь сайн таних билээ.
Кинонд: Залуухан CIA-н агент залуу гэмт хэрэгтнийг саатуулах байран дээр харгалзах даалгавар хүлээж авна. Гэвч аюулгүй байр халдлаганд өртөж дотор байсан бүх ажилчдийг хөнөөж улмаар гэмт хэрэгтэн ч оргох болно. Ингээд манай залуухан ажилтан мань оргосон гэмт хэрэгтэний араас мөшгиж эхлэх болно.
Өнгөрсөн оны 11 сарын сүүлээр дэлгэцнээ гарж гарсан цагаасаа хойш Boxoffice-н дээгүүр жагсаж байсан Hugo хэмээх гэр бүлийн гайхалтай киног та бүхэнд татаж авахаар хүргэж байна. Энэхүү кино нь гарсан цагаасаа хойш нийт 37 шагналх хүртэж, 67 төрөлд нэр дэвшиж үүгээр ч зогсохгүй Оскарын 11 төрөлд ч мөн нэр дэвшээд амжсан юм. Кино маань The Invention of Hugo Cabret хэмээх гайхалтай номон дээр тулгуурлан бүтсэн юм...
Кинонд: Киноны үйл явдал 1930-аад оны үеийн Парист өрнөх ба Hugo хэмээх өнчин хүүгийн тухай өгүүлэх юм. Түүний ээж нь бага байхад нь өөд болж удалгүй 12 настайд нь аав нь музэйд гарсан галаас болж нас барна. Түүний аав нь Мастер цагчин байсан ба аавыгаа өөд болсоны дараа тэрээр өөрийн архичин нагац ах дээрээ үрчлэгдэн очино. Түүний нагац нь галт тэрэгний буудалын цагнуудыг хариуцаж ажилдаг ба энэ үеээс л түүний нагац Hugo-д цагны талаар өөрийн мэддэг зүйлүүдээ зааж эхлэнэ. Ингээд л хачирхалтай зүйлсүүд өрнөж эхлэх ба үргэлжлэлийг нь киноноосоо олж үзээрэй. Үнэхээр гайхалтай кино болсон байна лээ.
Өнгөрсөн оны 11 сарын 11-нд үзэгдчийн хүртээл болсон Жек ба Жилл киног хүргэж байна. Нээлтээ хийсэн эхний 5 долоо хоногтоо энэхүү кино нь Boxoffice-н шилдэгт 10-д багтсаар байсан билээ. Гол дүрд Adam Sandler. Dennis Dugan нар тогложээ. Кино гараад удаж байгаа хэдий ч дөнгөж өнөөдөр сайн бичлэгтэйгээр цацагдсан учир гарсан дариуд нь хүргэж байгаа болно. Adam Sandler ийн инээдмийн кинонууд ямар гайхалтай байдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Кинонд Жек Лос Анжелес хотод амьдардаг бөгөөд нэгэн томоохон компанийн зар сурталчилгааны менежерээс ажилладаг нэгэн. Тэрээр талархлын баярыг өдрийг гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөхөөр шийддэг ба өөрийн ихэр эгч Жиллтэй уулзана. Эндээс л хамаг үйл явдал эхлэх бөгөөд элэг хөшөөм инээдмийн бүтээлээ татаж аваад үзээрэй.
Богино хэмжээний анимэшн үзэх дуртай хүүхэд залуусдаа зориулаад The Gruffalo болон The Gruffalo's Child гэх 2 анимэшнийг хүргэхээр бэлдлээ. Энэхүү анимэшн нь шилдэг борлуулалттай хүүхдийн үлгэрийн номноос сэдэвлэн бүтээсэн ба анимэшн нь ч мөн адил маш их амжилтыг эзэндээ авчирсан юм. Анх 1999-нд энэхүү номны эхний анги хэвлэлтээс гарж одоог хүртэл 10.5 сая хувь борлогдсон ба эхний ангийн анимэшн бүхий л анимэшн төрлийн шагналуудыг түүж байсан ба 2011 оны Оскарын шагналд хүртэл нэр дэвшээд амжсан юм. Номны 2-р анги буюу The Gruffalo's Child нь 2004 онд хэвлэлтээс гарсан ба энэхүү ангийн Анимэшн хувилбар нь өнгөрсөн оны 12 сарын сүүлээр дэлгэцнээ амилсан юм. Ямар ч насны хүн үзэхэд тохиромжтой энэхүү анимэшныг татаж аваад цуглуулгандаа нэмээрэй. Чанарын хувьд DVDRIP/720P гэсэн чанаруудтай бөгөөд 2-р анги нь өөр дээрээ Англи хадмалыг багтааж өгсөн байгаа. Танд таалагдана гэдэгт бид итгэлтэй байна.
Өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийж үзэгчдийг багагүй шуугиулаад авсан Puss In Boots анимэшнийг та бүхэнд BRRIP бичлэгийн чанартайгаар хүргэж байна. Мэдээж гараад удаж байгаа хэдий ч чанартай бичлэгүүд саяханаас цацагдаж эхэлсэн гэдэгийг мэдэж байгаа байхаа. Кинонд бидний хайртай Гуталт муур болоод түүний багын итгэлт анд Humpty Dumpty нарын тухай гардаг ба тэд зөвхөн үлгэрт домогт л гардаг "Алтан Өндөг"-г олж авахын тулд хэрхэн хамтдаа тэмцэж буй тухай маш сонирхолтойгоор үзүүлж чадсан билээ. Үзэж амжаагүй яваа бол заавал үзэхийг зөвлөж байна. Мөн дээрээс нь Англи хадмалыг давхар оруулсан байгаа.

Снөвбоард сонирходог хүүхэд залуусдаа зориулж The Art of Flight хэмээх сонирхолтой киног та бүхэндээ хүргэж байна.