нэгж (төгрөг)
![]()
Өнгөрсөн нэгдүгээр сард шатахууны үнэ 260 төгрөгөөр нэмэгдсэн нь хэрэглэгчдэд нилээдгүй дарамт болсон гэж хэлж болно. Харин өнөөдрийг хүртэл Сод Монгол Групп шатахууны үнээ 80-аас 110 төгрөгөөр бууруулсанаас гадна Сар шинийн урамшууллаа зарлан IC картын хэрэглэгчиддээ буурсан үнээсээ дахин 60 төгрөг хүртэл хямдрал үзүүлж давхар гарын бэлэгтэй байгаа юм байна. Ингэхээр IC картын хэрэглэгчид АИ-92 бензинийг 1670 төгрөгөөр аваад зогсохгүй худалдан авалтын үнийн дүнгээс хамааран жолооч нарын хэрэгцээнд зориулсан гарын бэлгүүдийг авч байна.

Anonymous гэж сэтгэгдэл бичээд байдаг нөхөр чинь хэн ч биш нэгэн биш ээ. Тэд чинь дэлхийн хэмжээнд яригдсан хакерын бүлэглэл. Гэвч тэднийг сүүлийн үед эрчимтэй яригдсан АНУ-ын конгресс дээр хэлэлцсэн SOPA/PIPA буюу Stop Online Piracy Act/Protect IP Act хуулийн төсөл сэрээгээд авав.

Дэлхийн томоохон файл шейрлэх үйлчилгээ үзүүлдэг сайтуудын нэг Megaupload сайт өчигдрөөс хаагдлаа. Хаагдах болсон шалтгаан нь зохиогчийн эрхийг зорчсон, хулгайн дуу хөгжим, кино зэргийг тараасан гэдгээр нэлээд хэдэн газар шүүхэд хандсан аж. Уг сайтаас дуу, хөгжим, кино зэргийг хэдэн сая хүн татаж авдаг ба зохиогчийн эрхийг зөрчний торгууль болгон 500 сая ам.доллар төлөх ёстой болжээ.

Аливаа кино дэлгэцнээ гарсан даруйдаа TS бичлэг алдагдахад л тухайн киноны борлуулалт ойролцоогоор 10%аар буурдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Харин DVD борлуулалтын хувьд үүнээс ч илүү ноцтой. Файл дамжуулах torrent сүлжээ нь хулгайн киног тархаахад томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүнтэй зохиогчийн эрхийн байгууллагууд хүчтэй тэмцэж байгаа ч хангалттайгаар зогсоож чадахгүй байна. Torrent дээр 2011 онд хамгийн их татагдсан хулгайн киногоор Fast Five кино 9.2 сая удаа татагдсанаараа орсон байна. Энэ нь 405 сая фунт стерлингийн дүнтэй тэнцэж байгаа юм. Харин өнгөрсөн 2010 оны хамгийн их хулгайгаар татагдсан киногоор найруулагч James Cameron-ны шинжлэх ухааны зөгнөлт Avatar кино 16.6 сая удаа татагдсанаараа тэргүүлж байсан байдаг.
![]()
Нийт www.download.mn сайтын идэвхитэн гишүүддээ мөн хэрэглэгч та бүхэндээ ирж буй шинэ оны мэнд хүргэхийн ялдамд. Шинэ оны хамгийн анхны цоо шинэ мэдээ бүрийг бид та бvхэнд хүргэж, хэрэглэгч та бүхэндээ хvч єгєх болно. :)
Та бvхэндээ шинэ оны баяр мэндийг хvргэе.

Мэдээлэл шуудан Харилцаа Холбоо Технологийн газрын дэд дарга А. Мөнхбат 2012 онд улсын их хурлын сонгуульд өрсөлдөхөөр болсон байна. Тэрээр өнөөдөр өглөө өөрийн фэйсбүүк валл дээрээ тэр тухайгаа бичсэн байна. Манай салбарыг төлөөлж УИХ-д гарах юм бол салбарынхаа болон Монгол улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ажилна гэдэгт нь итгэж байна.

Хэвлэлтээс гарсан даруйдаа Америкийн зах зээлд 379 мянган хувь борлогдсон Уолтер Айзаксоны “Стив Жобс” ном Монгол хэлнээ орчуулагдан, хэвлэгдэхээр болжээ. Хятад улсад хэвлэгдэн гарахаасаа өмнө урьдчилсан захиалгаар нэг сая хувь борлогдож, Япон улсад эхний долоо хоногт нэг сая хувь зарагдсан тус номын монгол хэл дээр орчуулах албан ёсны эрхийг “Би Ар Эйч” компани эзэмших аж.

Кино сонирхогч хүн бүхний дунд хүлээлт үүсгээд байсан Өргөө кино театрын шинэ салбан албан ёсны нээлтээ өчигдөр сүр дуулиантай хийлээ. Мэдээлэл технологийн үндэсний паркийн байранд шинээр байгуулагдсан Өргөө кино театр их дээд сургуулиудын хотхонд байрлаж энэ нь оюутан залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрөөх боломжийг нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай. Кино театрын нээлтэд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Б.Мэндбаяр, “Fire”, “Мoтив”, “Anymone”, үндэсний хөгжмийн “Шанз” хамтлаг, төр захиргааны байгууллагуудын төлөөлөл, мөн кино театрын хөрөнгө оруулагчид, инженер, техникийн ажилтнууд, жинхэнэ кино фанатууд ирсэн байлаа.