2010 оны 9-р сарын 04, Бямба гариг, 15:46
Optimus
“Питсбург Стиллерс” багийн хөлбөмбөгчин Трой Поламал нь өөрийн ер бусын үсээ нэг сая доллараар даатгуулах гэж байна. Тэрээр төрөлх нутаг болсон Самоа арлынхныхаа ёс заншлыг дагаж, арав гаруй жил үсэндээ ганц ч удаа хайч хүрээгүй гэдгээ хэлжээ. Трой-ын үс нь одоо бараг 90 см урттай юм байна. Түүний өрсөлдөгчид багийнхан тоглолтын үеэр үснээс нь зуурч, зулгаан байнга гэмтэл учруулдаг тул тэрээр ийм алхам хийхэд хүрчээ. Жишээлбэл 2006 оны нэгэн тэмцээний үеэр өрсөлдөгч багийн нэгэн тоглогч Трой-ын үснээс нь зулгаан унагааснаар хүнд бэртэл учруулж, тэмцээн зодооноор өндөрлөсөн удаатай аж.
2010 оны 9-р сарын 04, Бямба гариг, 15:14
Optimus

Деннис Родман хэмээх энэхүү этгээд залуу нь хэзээ ч тухайн орчиндоо уусан даруухан хувцаслаж үзээгүй нэгэн гэхэд болно. Үл бүтэх байрын сонин содон хувцас байнга хөмсөг, үсээ гажиг засуулан, нүүрээ байнга янз янз болгодог тэрээр олны дунд эгэл дасал болж дээ. Нэг харахад л үдэшлэгэн дээрхи үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүйг хүчиндэх нь холгүй авирлаж, алдартай дуучны бөгсрүү нь хямдхан хүүхнийх шиг алгадаж л орхидог Деннис Родман шиг муу залуу хаана байна. Хоёр метр орчим өндөртэй тоть шиг гадаад төрхтэй хар сагсчин залуу хүн хүний ард хойгуур ороод өөрийнхөөрөө авирлаад байхад түүний талаар хэн л сайн зүйл бодох вэ дээ. Гэхдээ яг цагаа тулахаар энэ эрийг муу залуу гэж нэрлэж бас болохгүй санагдана. Цагтаа урдуураа улаан хөлтнийг өнгөрүүлдэгүй байсан тэрээр хоёр мянган бүсгүйг өвөртөө оруулсны дотор Мадонна хүртэл багтаж байгаа гээд л саначих. Гэвч яагаад түүнийг муу залуу гэж тодорхойлж болохгүй гээч? Учир нь тэрээр буяны байгууллагад сая саяар нь хөрөнгө хандивлаж, сүүний сурталчилгаанд тоглон, амьтны эрхийн төлөө зогсдог нэгэн. Ядаж л шатсан гэрлийн чийдэнг өлмийгөө ч өргөхгүй солиод өгчихнө шүү дээ, хэхэ. За ингээд үг олдож үхэл холдох нь. Бүгдээрээ Деннис Родман хэмээх сонирхолтой бие хүний амьдралын фото агшинуудтай танилцацгаая.
2010 оны 9-р сарын 04, Бямба гариг, 15:01
Optimus

Америкийн нэгэн форумны UltimusMormon гэдэг нэртэй хэрэглэгч нь маш сонирхолтой бөгөөд хялбархан зургийн эффектийг санаачилсан байна. Санаачлах ч гэждээ, ийм эффектийг хүмүүс зурагнуудыгаа чимэглэхэд зөндөө л ашигласаар ирсэн боловч, чухам бүсгүйчүүдийг нүцгэн болгож харахад хэрэглэж болох юм байна гэж санаагүй биз. Ямартай UltimusMormon гэгч энэ эр нь мормоны шашинтай тул нүцгэн эмэгтэй хүний зургийг харах эрхгүй байсан тул ийм хөгжилтэй аргыг санаачилсжээ. Түүний зохиосноор бикинитэй бүсгүйчүүдийн зурагны “хувцастай” хэсгийг нь хөөсөнцөрөөр таглаж харвал, яг л эхээс төрсөн биеэрээ байгаа мэт харагдаж, дотор гижигдэх ажээ. Хүн нээрээ их сонин, сэтгэлээрээ амьтан юм. Эдгээр бүсгүйчүүдийн бикинитэй зургийг хараад төдийлөн сэтгэл хөдлөхгүй байгаа хирнээ, хөөсөөр тагласныг нь үзэхлээр нэг л хачин болж байна шүү. Тэр битгий хэл “хэзээ ч нүцгэлэхгүй” гэж ам гарсан Жессика Альбаг хүртэл энэ залуу ганцаараа “нүцгэлж” чаджээ. Ингээд үргэлжлэл дээр дарж, шашинд номхроогүй эр хүний галзуу хүсэл тачаал нь оргилж, аргаа барахдаа ямар арга сэдсэн талаарх хөгжилтэй бөгөөд сонирхолтой мэдээллээ хүлээн авна уу. Та ч гэсэн эмэгтэй найзуудынхаа нимгэн хөнгөн хувцастай авахуулсан зургуудыг ингэж “өөрчилж” туршаарай.
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 16:31
Badboy

Энэ удаагийн Элдэв зураг булангаараа та бүхэнд мэдээж хамгийн сүүлд авсан, эгзэгтэй фото зургуудыг хүргэж байна. Нийт 110 фото зураг байгаагаас хамгийн их анхаарал татсан зураг бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Брак Обама болон ерөнхийлөгч асан Жорж Буш нарын цагаан ордонд уулзаж буй зураг байлаа. Мөн нилээд олон хөгжилтэй амьтадын зураг багтсан байгаа. За ингээд шинэхэн элдэв зургаа үзэж бага ч гэсэн инээгээд аваарай. Enjoy!
2010 оны 9-р сарын 02, Пүрэв гариг, 16:05
Badboy

Орчин үеийн залуусын стил имиж, хувцаслалт гээд бүхий л зүйлс нь олны анхаарлыг татхуйц болжээ. Та бүхний хар буй эдгээр залуус орчин үеийн залуусын шинэ өнгө төрхийг бий болгожээ. Хүн хүний сонирхол ондоо байдаг болхоор зарим нэг хүмүүст энэхүү залуус таалагдахгүй мэдээж байх. Хальт харвал эмэгтэй гэж хармаар залуус хэрхэн фото зургаа авхуулж олны анхаарлыг татаж буйг та бүхэн хүлээн авна уу. Enjoy!
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 15:30
Badboy

Папарацичуудын ачаар бид оддын сонирхолтой нуугдмал хэний хараагүй зургийг үзэж, бүхий л мэдээллийг цаг алдалгүй авж байдаг. Барууны орнуудад Папараци гэдэг зүйл өндөр түвшинд хөгжсөөр байна. Папараци нь цөөн үгээр бол нууц дуран л гэсэн үг. Мэдээж олны танил хүн нууц дуранд өртөж, ямархуу ааш зан гаргаж байгаа нь олон хүмүүсийн сонирхолыг татах нь мэдээж. Мөн түүний дотоод нууцлаг зүйлийн харуулах нь жинхэнэ Папараци юм. Энэ удаагийн Папараци зургаар барууны олны танил эмэгтэйчүүд ба бикини өмссөн үедээ хэрхэн Папарацид ямархуу байдлаар гарсныг үзэж сонирхоно уу.
2010 оны 8-р сарын 30, Даваа гариг, 05:10
Optimus

"Mongolian Movie Fanatics" Монголын кино сонирхогчдын клубээс 8 сарын 27 ны баасан гаригийн орой 19 цагаас “Өргөө” кино театрт “Step Up” киноны үдэшлэг зохион байгууллаа. Үйл ажиллагаанд оролцсон залуус кино үзээд зогсохгүй, MEDA /Mongolian Electo Dance Association/-ний харъяа хамтлаг “TeCKBRoS” project: Electro Dance урсгалын болон “Soul In Beatz” хамтлаг: R&B, hip hop урсгалдаа тэргүүлэгч бүжгийн хамтлагуудын авьяаслаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрүүлсэн юм. Тасалбарын үнэ 3000 бөгөөд үнэгүй шар айраг дагалдаж ирсэн. Тус клубийнхэн киног аль болох олон хүнд, жинхэнэ кино сонирхогчидод өөрсдийн үйл ажиллагаагаа хүргэхээр олон зүйлс зохион байгуулж байхад зарим нэг үл хүндэтгэсэн, хариуцлагагүй хандсан гишүүд байгаа ажээ. Нээлтийн үйл ажиллагаанд нэлээд олон код буюу урилга (Step Up 3) илүү гарч эзэнгүй үлдсэн. Ирнэ гээд Attend хийчихээд, бусад үзэх хүсэлтэй хүмүүсийг хоосон хоцроосон, таг чиг болсон фанатуудад цаашдаа дахин ийм байдал гаргавал зохих арга хэмжээг авахыг сануулая! хэмээн MMF-ийн тэргүүн Болдбаатар хэлсэн байна. Залуучуудын чөдлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус клубийн залуус өөрсдийн санаачилгаар эл үйл ажиллагааг зохион байгуулсан нь цугласан олны талархлыг хүлээсэн. Монголын кино сонирхогчдын клуб дэлгэцийн бүтээлд шимтдэг залууст зориулж ирэх сард дахин нэг арга хэмжээ зохион байгуулна.
2010 оны 8-р сарын 29, Ням гариг, 15:49
Badboy

Шинэ долоо хоног эхлэж буй энэ өдөр та бүхэндээ зориулан Элдэв зураг булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн дугаараар мэдээж дэлхийн өнцөг булан бүрд болсон үйл явдлын сонирхолтой фото зургууд багтсан байгаа. Энэхүү зургаадаас та бүхэн аз жаргал, инээд хөөр, уйтгар гуниг, гэнэн цагаан сэтгэлийг олж харах байх гэж найдаж байна. Ингээд энэ удаагийн Элдэв зураг булангаа хүлээн авч үзнэ үү.
2010 оны 8-р сарын 29, Ням гариг, 15:10
Badboy

Африк орныг та бүхэн халуу шатам уур амьсгал, олон төрлийн ан амьтан гэх мэт зүйлээр төсөөлөх бизээ. Нутаг дэвсгэрийн хэмжээгээр нилээдгүй томдоо орох энэхүү тив нь маш олон төрлийн халуун орны амьтадтай. Африкчууд маш сонин өвөрмөц ёс заншилтай ард түмэн гэдгийг та бид зурагт ТВ-ээр нилээдгүй харсан байх. Харин энэ удаагийн фото мэдээллээрээ бид та бүхэндээ Африк эмэгтэйчүүдийн эротик фото зургуудийг хүргэж байна.
2010 оны 8-р сарын 28, Бямба гариг, 21:45
Badboy

Хятадын зүүн хойд хэсэгт нэгэн мужид амьдардаг Fei Jianjun гэх энэ залуу одоо 41 настай. Тэрээр энгийн нэгэн айлд өсөж торьнож өдий зэрэгтээ хүржээ. Харин өнгөрсөн 9-р сараас түүний биед нэг гаж гэмээр өвчин илэрч эхэлсэн нь түүний хамар огцом томорч улайж эхэлсэн байна. Хүн харахад ч эвгүйрэхмээр энэхүү өвчнийг эмч нар эмчлэх арга зам хайж байгаа ба тун удахгүй Fei Jianjun хагалгаанд орох бололтой. Зарим нэг хүмүүст хандаж хэлэхэд энэхүү фото мэдээллийг үзээгүй байсан дээрх байх. Үнэхээр эвгүй дотор муухай оргимоор...
|
|