Like дараарай залуусаа...

02/05/2012
Нийтлэгч :Хосбаяр

Снөвбоард сонирходог хүүхэд залуусдаа зориулж The Art of Flight хэмээх сонирхолтой киног та бүхэндээ хүргэж байна.

01/30/2012
Нийтлэгч :badboy

За сайтынхаа нийт хэрэглэгчдэд энэ өдрийн мэндийг хүргье. Ойрын үед ажил ихтэй байгаа болхоор оройн цагаар л зав зайтай үеэрээ мэдээ нийтлэх юм. Харин энэ удаад та бүхэндээ өнгөрсөн онын 10-р сарын 7-нд нээлтээ хийсэн Real Steal киног 720p Brrip бичлэгтэйгээр хүргэж байна. Нилээд хэд хоногын өмнө гарсан ч тухайн үед боломжгүй байсан тул өнөөдөр оруулж байна. Энэхүү киног үзээгүй хүн байвал татаж авж үзээрэй. Таалагдана гэдэгт 100% итгэлтэй байна.

01/27/2012
Нийтлэгч :badboy

Anonymous гэж сэтгэгдэл бичээд байдаг нөхөр чинь хэн ч биш нэгэн биш ээ. Тэд чинь дэлхийн хэмжээнд яригдсан хакерын бүлэглэл. Гэвч тэднийг сүүлийн үед эрчимтэй яригдсан АНУ-ын конгресс дээр хэлэлцсэн SOPA/PIPA буюу Stop Online Piracy Act/Protect IP Act хуулийн төсөл сэрээгээд авав.

01/20/2012
Нийтлэгч :badboy

Дэлхийн томоохон файл шейрлэх үйлчилгээ үзүүлдэг сайтуудын нэг Megaupload сайт өчигдрөөс хаагдлаа. Хаагдах болсон шалтгаан нь зохиогчийн эрхийг зорчсон, хулгайн дуу хөгжим, кино зэргийг тараасан гэдгээр нэлээд хэдэн газар шүүхэд хандсан аж. Уг сайтаас дуу, хөгжим, кино зэргийг хэдэн сая хүн татаж авдаг ба зохиогчийн эрхийг зөрчний торгууль болгон 500 сая ам.доллар төлөх ёстой болжээ.

01/19/2012
Нийтлэгч :badboy

2011 оны 9 сарын 30-нд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон "Dream House" аймшигийн киног BRRip XviD AC3 бичлэгийн чанартайгаар Монгол болон гадаад шэйр дээрээс татаж авхаар хүргэж байна. Энэхүү киноны найруулагчаар Jim Sheridan ажиллаж, гол дүрүүдэд Daniel Craig, Rachel Weisz болон Naomi Watts тоглосон байна. Киноны тухай дэлгэрэнгүй мэдээллийг цааш орж үзээрэй. Dream House та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

01/13/2012
Нийтлэгч :badboy

Бид хилийн чанадад ажиллаж амьдарч буй Монголчуудынхаа тухай сонин содон мэдээллийг цаг алдахгүй хүргэхийг хичээдэг билээ. Энэ удаа Монголын нэгэн залуу дэлхийн алдартай брэнд "Nike"-аас гаргасан тусгай бүтээгдэхүүнийг өөрийн болгож чадсан байна. Энэ бол "Air Flightposite Promo Sample" пүүз юм. Promo sample -үүд ганц л хийгддэг бөгөөд өөрөөр хэлбэл Nike фирмийн дизайнерууд дэлхийн том "Nike Store" нээгдэхэд, тухайн дэлгүүрийг чимэх зорилгоор бүтээдэг. Гэхдээ энэ нь хэзээ ч дахин давтагдашгүй байдаг байна. Энэ тусгай бүтээгдэхүүнийг олж авна гэдэг их хөдөлмөр, овосгоо самбаа, их хэмжээний мөнгө хэрэг болдог. Бодоод үз л дээ 7 тэрбум хүнд ганцхан хийгдсэн пүүзийг олж авна гэдэг бол гайхалтай. Тэр тусмаа Монгол хүн өмсөнө гэдэг бол бүүр илүү гайхамшиг.

01/12/2012
Нийтлэгч :badboy

Өнгөрсөн оны 10-р сарын 28-нд нээлтээ хийсэн Puss in Boots хүүхэлдэйн киног DVDScr READNFO XviD бичлэгийн чанартайгаар Монгол болон гадаад шэйр дээрээс татаж авхаар хүргэж байна. Тус кино нь анх гарсан цагаасаа л эхлэн үзэгчдийг байлдан дагуулж ашиг оролгоороо тэргүүлсээр байсан. Дэлхийн томоохон кино театруудаар 3D-ээр гарч киног улам сонирхолтой болгосон. Монголд ч бас Тэнгис кино театр 3D-ээр гаргасан гэдгийг та бүхэн санаж байгаа байх. За ингээд Шрекийн муурын Шректэй уулзахаас өмнөх амьдралыг сонирхоорой. Та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

01/12/2012
Нийтлэгч :badboy

2011 оны 12-р сарын 16-нд Америкт нээлтээ хийсэн "Alvin And The Chipmunks" -ийн шинэ анги болох Chipwrecked-г TS XviD AC3 бичлэгийн чанартайгаар Монгол болон гадаад шэйр дээрээс татаж авхаар хүргэж байна. Тус киноны найруулагчаар Shrek Forever After киног найруулж байсан алдарт найруулагч Mike Mitchell ажилласан байна. Энэ удаагийн анги та бүхэнд таалагдана гэдэгт итгэлтэй байна. За ингээд киногоо хүлээн авч үзээд сэтгэгдэлээ хуваалцаарай.