2010 оны 9-р сарын 04, Бямба гариг, 15:28
Optimus

Он: 2010 Төрөл: фантастик, боевик, адал явдалт Найруулагч: Джон Фавро Дүрүүдэд: Роберт Дауни мл., Гвинет Пэлтроу, Дон Чидл, Скарлетт Йоханссон, Сэм Рокуэлл, Микки Рурк, Сэмюэл Л. Джексон, Кларк Грегг, Джон Слэттери, Гарри Шендлинг
Удаан хүлээсний эцэст Iron Man 2 киноны DVDRip бичлэг гарлаа. Хэмжээний хувьд 2 GB. Чанарыг эрхэмлэгч залууст маань таалагдах бизээ. Бичлэг, дуу, дүрс бүгд үнэн тасархай болсон. Marvel Comics оос сэдэвлэн бүтээсэн "Iron Man" кино 140 сая долларын төсвөөр бүтэж 585 сая долларын ашиг олж "blockbuster" болсонг санаж байгаа бизээ. 2008 онд Iron Man киноны нэгдүгээр анги дэлгэцнээ гарж кинонд тэрбумтан зохион бүтээгч "Tony Stark" бол "Iron Man" гэдгийг хүн бүр мэддэг болсон. Тэгвэл энэ удаад та бүхэн Tony Stark тай ахин уулзах болно. Кинонд: Засгийн газраас зохион бүтээгч "Tony Stark" аас түүний зохиосон бүтээлүүдийг олон нийтэд ил гаргахыг шаардаж эхлэнэ. Харин энэ бүхнийг "Tony Stark" эрс эсэргүүцэх ба учир нь хэрэв түүний өндөр технологит бүтээлүүд буруу хүмүүсийн гарт орвол ямар их хор уршиг тохиолдохыг тэрээр мэдэж байлаа... Түүний эсрэг Оросын бизнесмен болон Ivan Vanko...
IMDB Rating: 7.4/10 - 53,968 саналтай
Улс: АНУ, Paramount Pictures Үргэлжлэх хугацаа: 01:52:04 Формат: AVI (XviD) Чанар: DVDRip Видео: 1606 kb/s, 720x288 Аудио: MP3, 128 kb/s (2 ch) Хэмжээ: 2 GB
2010 оны 9-р сарын 04, Бямба гариг, 15:21
Optimus

Гарсан огноо: 2010-05-21 Найруулагч: Йорма Такконе / Jorma Taccone Төрөл: Action | Comedy Дvрvvдэд: Вэл Килмер, Кристен Уиг, Уилл Форте, Райан Филипп, Майя Рудольф, Пауэрс Бут, Далип Синх, Крис Джерико, Риз Койро, Глен Джейкобс Yргэлжлэх хугацаа: 01:20:37 Чанар: DVDRip Хэл: Англи Дvрс: 640 x 272 | 1417 Kbps Дуу: MPEG | 64 Kbps Хэмжээ: 1CD IMDB vнэлгээ: 6.3/10 [2,240 саналтай]
Энэхүү инээдмийн кино нь 1970-1980-аад оны vед америкийн NBC телевизээр цацагдаж байсан MacGruber хэмээх бэсрэг хошин тоглолтноос сэдэвлэн бvтээгдсэн бөгөөд 10 сая долларын өртгөөр боссон гэгдэх энэ кино нээлтээ хийсэн эхний шөнөө 1.500.000 долларын орлого олсон байна. Одоогоор BoxOffice-ын жагсаалтын 9-р байранд бичигдэж яваа америкийн инээдмийн киноны зохиолч, найруулагч Jorma Taccone-гийн найруулсан энэ киноны гол дvрийг инээдмийн жvжигчин Will Forte, Kristen Wiig нар бvтээсэн юм.
Товч тайлбар: 10 жилийн өмнө хайрлаж явсан сvйт бvсгvй нь алагдсанаас хойш гэмт хэрэгтнvvдтэй тулалдах амьдралаас татгалзах болсон тусгай ажилтан MacGruber заналт дайсан Dieter Von Cunth-ыг нухчин дарах vvрэгтэйгээр дахин эргэж ирэх болно. Dieter Von Cunth бол АНУ-ын нийслэл Вашингтон хотыг сvйтгэж сvйрvvлэх зорилгыг өвөрлөж явсан нэгэн бөгөөд цөмийн зэвсгээр цэнэглэсэн пуужин эзэмшиж байсан юм байна.
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг, 16:55
Badboy

Хэмжээ: 721.69 MB (756,746,328 bytes) Төрөл: Animation | Family | Fantasy Видео: XviD | 1147 Kbps | 640 | 352 | 23.976 FPS Аудио: MP3 | 128 | 48.0Khz Үргэлжлэх хугацаа: 1Hour 16Minutes IMDB үнэлгээ: 6.5/10 40 votes Найруулагч: Bradley Raymond Дуу оруулсан: Mae Whitman | Michael Sheen | Kristin Chenoweth | Lucy Liu | Jesse McCartney
2010 онд гарсан найруулагч Bradley Raymond-ийн ээлжит бүтээл 'Tinker Bell and the Great Fairy Rescue' хүүхэлдэйн киног BRRip XVID бичлэгтэйгээр хүргэж байна. Кинонд Tinker Bell хэмээх бяцхан шидэт дагины тухай гарах ба түүнийг компьютер дээр бүтээх нь ихээхэн бэрхшээлтэй байсан бололтой. Ямартаа ч тэрхүү шидэт дагина маань үнэхээр гоо үзэсгэлэнтэй кинондоо хосолсон хэмээн олон кино сонирхогчид дүгэнэжээ. Мөн киноны найруулгыг хүмүүс алга ташан хүлээн авах байх гэж найдаж байна. За ингээд та бүхэн киногоо хүлээн авна уу...
2010 оны 9-р сарын 03, Баасан гариг, 15:23
Optimus
Үргэлжлэх хугацаа: 01:19:02 Хэмжээ: 700mb Video: 624x226 (XviD @ 23.976fps Audio: MP3 ~128kbps Хэл: English | Japanese | Mongolian Subs: English IMDB: http://www.imdb.com/title/tt1020938/ Genre: Documentary Найруулагч: Thomas Balmes Дүрүүдэд: Ponijao,Bayar,Mari,Hattie
Францийн найруулагч Thomas Balmes-ийн "Babies" баримтат кино бүтээлийг хүргэж байна. Кинонд Өмнөд Африкийн Namibia нутгийн Opuwo тосгонд амьдрах Ponijao, Монголын Баянчандмань сумын Баяржаргал хүү, Японы Токио хотын Mari, болон АНУ-н San Francisco хотод төрсөн Hattie гэх дөрвөн хүүхдийн тухай төрхөөс авхуулаад анхны алхамаа хийж хөлд орж буй тухай бүхий л үйл явцыг харуулах болно. “Бид эцэг эхийн хайр энэрэл, хүүхдүүдийн өсөх үйл явцыг харуулахыг хичээсэн. Киноны утга агуулга маш их зүйлийг өгүүлж хүүхдүүд сайн, эрүүл зөв өсөж том болоход юу хамгийн чухал болохыг харуулсан юм” хэмээн найруулагч Thomas Balmes хэлсэн байна.
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 15:39
Badboy

Он: 2010 Жанр: боевик, драма Найруулагч: Ридли Скотт Дүрүүдэд: Рассел Кроу, Кейт Бланшетт, Макс фон Сюдов, Уильям Хёрт, Марк Стронг, Оскар Айзек, Дэнни Хьюстон, Айлин Эткинс, Марк Эдди, Мэтью Макфейден IMDB үнэлгээ: 7.1/10 (15,812 саналтай) Үргэлжлэх хугацаа: 02:11:32 Чанар: R5 Хэмжээ: 2.13 GB
Кинонд: Киноны үйл явдал 13-р зууны Англи улсад өрнөнө. Ард түмэн туйлдаа хүртэл ядуурч, зовж шаналаж суусан цагт ядуу гуйлгачин, дээрэмчин хэн ч байлаа гэсэн эрх чөлөөний төлөө тэмцэх эрэлхэг зоригтон хэрэгтэй байлаа. Яг энэ үед Робин Гуд болон түүний тонуулчид өөрсдийн нутагт нүүрлээд буй дарангуйлал, түрэмгийллийн эсрэг нүүр тулна.
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 13:15
Badboy

Төрөл: Comedy | Horror Цацагдсан өдөр: 02/09/10 Найруулагч: Rob Stefaniuk Үргэлжлэх хугацаа: 91 min IMDB үнэлгээ: 6.6/10 (185 votes ) | RT: 57% (7 votes) Хэмжээ: 700mb Чанар: 640×352 @ 950kbps | MP3 48000Hz 162 kb/s tot , 2 chnls2009 онд Suck нэртэй аймшигийн төрлийн инээдмийн киног DVDRip бичлэгтэйгээр хүргэж байна. Энэхүү киноны DVD нь өнөөдөр интернэтээр цацагдаж байгаа юм байна. Киноны хувьд хэсэг бүлэг rock ‘n’ roll band-ийн тухай гарах болно. Тэдгээр залуус цус сорогч бөгөөд амьд хөгжимд дуртай нэгэн билээ. Мэдээж киноноосоо та бүхэн хүлээн авж үзвэл илүү сонирхолтой байх. Enjoy!
2010 оны 8-р сарын 30, Даваа гариг, 05:03
Badboy

Нэр: The Expendables Он: 2010 Genre: Action, Thriller, Adventure Найруулагч: Сильвестр Сталлоне
Дүрүүдэд: Сильвестр Сталлоне, Джейсон Стэтхэм, Джет Ли, Дольф Лундгрен, Эрик Робертс, Рэнди Кутюр, Стив Остин, Дэвид Зайас, Жизель Итье, Харизма Карпентер
Холливуудын тулаанч эрчүүдийн цугларалт болсон хэмээгдээд буй "The Expendables" кино Лондон хотноо нээлтээ хийлээ.Холливуудын киноны мангас “Lions Gate” 80, 90-ээд оны тулаант киноны оддоос Холливуудын шоу бизнесийн акул, улс төрч болон хувирцгаасан “Action Trio” хэмээн алдаршсан гурвал болох жүжигчин, зохиолч, найруулагч Силвестер Сталлоне, жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, жүжигчин, найруулагч Брюс Уиллис нарыг энэ кинонд нэгтгэжээ. Энэ кино маань 80 000 000 долларын өртөгөөр бүтсэн. Киног Сталлоне өөрөө найруулж гол дүрд нь тоглож байгаа бөгөөд хөлсний бүлэгт толгойлогч Barney Ross /Сталлоне/, түүний туслах SAS-ын тусгай ажилтан Lee Christmas /Сталлоне, Шварцнеггэр нарын хойч үе болоод байгаа “тээвэрлэгч” Жэйсон Стэтхам /, Хятадын зодооны урлагийн мастер Yin Yang /Жет Ли/ болон багийн бусад гишүүд /Дольф Лундгрен, Терри Крьюс, Рэнди Кьючур, Стив Остин / нар тусгай даалгавар гүйцэтгэж, киноны адал явдал эхэлдэг аж.
Мөн киноны зураг авалтын үеэр уг киноны найруулагч, гол дүр Sylvestre Stallone хүзүү хавьдаа том бэртэл авчээ. Зодоон нүдээнтэй нэг хэсгийн зураг авах үеэр энэ золгүй явдал болсон юм гэж 63 настай жүжигчин 'FHM' сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.Энэ үед түүний өрсөлдөгч нь нэрт нохой зодоонч Steve Austin байжээ.Ийм явдал болсны дараа миний хүзүүний нэг нугалам цуурсныг илрүүлсэн юм.Би тоглоом хийгээгүй шүү.Мэс засалчид нугалмыг хөдөлгөөнгүй байрлалд байлгахын тулд хүзүүнд маань металл ялтас тавьж оёход хүрсэн юм хэмээн хэлсэн байна.
Товч тайлбар: Кинонд өөр өөр улсуудаас шилэгдэн сонгогдсон өндөр зэрэглэлийн таван хөлсний цэрэг гарна. Тэднийг эрх чөлөөнд дуртай, ардчилсан засгийн газар нь Өмнөд Америкийн Корза хэмээх улсад илгээх аж. Шилэгдмэл дайчид энэ улсын хээл хахуульд идэгдэж, аллага нүүрлэсэн дарангуйлагчийн дэглэмийг түлхэн унагах үүрэгтэй. Хэдийгээр баатруудад ээдрээтэй адал явдал амлаж байгаа ч бүх зүйл сайнаар дуусах нь ойлгомжтой. Тэд зөвхөн Өмнөд Америкийн дарангуйлагч төдийгүй өөрсдийн засгийн газартай тулахад хүрнэ...
2010 оны 8-р сарын 29, Ням гариг, 10:39
Badboy

Нээлт: 2010 оны 8 сарын 6 Source: DVDSCR XviD Хэмжээ: 1.46 GB Төрөл: Action | Comedy Үргэлжлэх хугацаа: 1ц 41мин IMDB Rating: 7.4/10 (1,992 саналтай)RT Critics: 6.8/10 (118 саналтай) Найруулагч: Adam McKay Гол дүрүүдэд: Will Ferrell, Mark Wahlberg, Eva Mendes, Michael Keaton
Найруулагч Adam McKay бичиж, найруулсан "The Other Guys" инээдмийн кино 8 сарын 6нд нээлтээ хийсэн байна. Киноны гол дүрд инээдмийн жүжигчин Will Ferrell, Michael Keaton, Eva Mendes, Ray Stevenson, Steve Coogan, Rob Riggle, Damon Wayans, Jr болон саяхнаас инээдмийн жанрт хүчээ сорьж буй жүжигчин Mark Wahlberg нар тоглосон юм. Энэхүү кино нь Ferrell болон McKay нарын хамтын 4 дэхь бүтээл юм байна.
Кинонд мөрдөгч Allen Gamble (Will Ferrell) өөрийн гайхалтай гэргийгээсээ илүү (Eva Mendes) гудамжинд үймээн тарьсан этгээдүүдийг хашраан цээрлүүлэхийг илүүд үздэг нэгэн. Харин мөрдөгч Terry Hoitz (Mark Wahlberg) ийн хувьд өмнө нь нэг удаа том алдсан. Одоо түүнд ахин шинээр эхлэх боломж Allen тай хамт ирсэн нь энэ юм. Гэвч түүнтэй байх нь үргэлж бүтэлгүйтэл, хэрэг төвөг тарих болно. Гэхдээ л тэд бол New York хотын хамгийн чанга мөрдөгчдийн нэг юм. Тэдний энэ удаагын даалгавар бол Danson, Highsmith гэх залуусын хэргийг мөрдөх байлаа. Харин бүх зүйл тийм ч амар шийдэгдэхгүй. Аллен хэргийг шийдхээр байдгаараа мэрийж байхад, Терри уг хэргийг хуурамч хэмээн үздэг. Үүнээс болж залуус муудалцана... үргэлжлэлийг киноноос хүлээн авч үзээрэй.
2010 оны 8-р сарын 28, Бямба гариг, 19:07
Badboy
Төрөл: Action | Horror | Sci-Fi | Thriller Он: 2010 Найруулагч: Alexandre Aja IMDB: http://www.imdb.com/title/tt0464154/ Хэмжээ: 814 MiB Үргэлжлэх хугацаа: 1h 45mn Видео: XviD @ 1 317 Kbps Хэл: English Аудио: MP3 2.0 @ 128 Kbps
2010 оны 8-р сарын 20-ны өдөр гарж эхэлсэн Piranha 2010 киног Telesync бичлэгтэйгээр хүргэж байна. Энэхүү кино нь кино театруудаар 3D-ээр гарж байгаа юм байна. 8-р сарын 29-ний байдлаар энэхүү кино нь Boxoffice-т ашиг оролгоороо 10-т явж байна. Кинонд махчин загасны тухай гарах ба тэрхүү загаснууд далайд сэлж буй хүмүүсийг үй олноор нь үгүй хий болно. Харин хүмүүс тэдэнтэй хэрхэн тэмцэхийг киноноосоо хүлээн авч үзнэ үү. Та бүхэн өөрсдөө татаж аваад үзвэл илүү сонирхолтой байх гэж бодож байна.
2010 оны 8-р сарын 28, Бямба гариг, 13:59
Badboy
Үргэлжлэх хугацаа: (1 цаг 17 мин) Дүрүүдэд: Ken Jeong, Matt Lanter, Anneliese van der Pol, Charlie Weber, Marcelle Baer Төрөл: Comedy Хэл: English Хэмжээ: 1.07 GB Нягтаршил: 720 x 352 IMDB үнэлгээ: http://www.imdb.com/title/tt1666186/
Та бидний сайн мэдэх The Twilight Saga: New Moon киног элэглэсэн Vampires Suck нэртэй цоо шинэ киног хүргэж байна. Энэхүү кино нь одоогоор US Boxoffice-т ашиг оролгоороо 6-д явж байна. Кино 2010 оны 8-р сарын 18-нд албан ёсоор цацагдсан байна. Мэдээж томоохон кино театруудаар нээлтээ хийсэн байгаа. Харин бид та бүхэндээ бичлэг сайтайгаар хүргэж байна. Дэлгэрэнгүй орж киноныхоо screenshot-ийг үзээрэй. Киноны хувьд New Moon киноны үйл явдлыг арай инээдмийн хошин маркаар хийж бүтээжээ. Гол дүрүүд болон кино үйл явдал яг адилхан болсон гэж бодож байна. Мэдээж инээдмийн кино учир та бүхнийг уйдаахгүй гэдэгт 100% итгэлтэй байна. Enjoy!
|
|