2010 оны 9-р сарын 03, Баасан гариг, 14:48
Optimus
Хамтлаг: Crush Bash Дууны нэр: Crush&Bash Формат: MP4 Хэмжээ: 56 MB Видео: 720P Үргэлжлэх хугацаа: 00:03:39
Монголд маань нэг шинэ хөвгүүдийн хамтлаг бий болжээ. Нэр нь “Crush bash”. Хамтлагт "Universe Best Songs-2010" тэмцээнээрээ олны танил болсон Бат-Амгалан орсон байна. Тэд хамтлагынхаа нэрээр нэрлэсэн шинэ кпипээ саяхан гаргажээ. Хамтлагийн тухайд 2009 оны 6-р сарын 2-нд байгуулагдсан. 5 гишүүнтэй. “Crush bash” гэдэг нь доргио, хүчтэй, тэсрэлт гэсэн утгатай үг. Тэд “Nature sound” ийн дэргэдэх шинэ хамтлаг юм байна. Дууны клип 720p, болон mp3 дууг татаж авахаар орууллаа. Хүлээн авна уу.
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 18:28
Optimus
Он: 2010 Жанр: Поп Yргэлжлэх хугацаа: 04:22 минут Дүрс: 1280 x 720 | 3641 Kbps Дуу: AAC | 128 Kbps
Америк оронд хэдэн жилийн турш уран бүтээлээ туурвиж байгаад саяхнаас эх орондоо эргэн ирж, уран бүтээлээ туурвих болсон "SweetyMotion" хамтлагийн бүсгүйчүүд эх орондоо ирснээсээ хойш анхныхаа уран бүтээлийг клипжүүлэн сонсогч фенүүддээ барьсан байна. Хамтлагийнхаа анхны нэрээр "Emotion" хэмээн нэрлэсэн цомогт нь орсон энэхүү дууны аяыг Л.Балхжав, Б.Чинбат нар хамтран зохиож, үгийг Ш.Гүрбазар бичжээ. "SweetyMotion" хамтлагийнхан "Зүүдлээрэй" нэртэй энэ дууныхаа клипийг "V" студийнхнээр хийлгэсэн байна. Клип болон mp3 дууг татаж авахаар орууллаа.
2010 оны 8-р сарын 11, Лхагва гариг, 15:25
Optimus
...Үгээ хэлийй гэсийймаа... :P 8 сарын 14 болоход 3 хоног үлдлээ. "TJ entertainment" ийхан "Vanquish" хамтлагын тоглолтонд зориулж "ZOOM AIR" дуунд видео хийсэн ба бас л маш хурдан хугацаанд амжууллаа. За тэгээд энэ дуу бол хар багаасаа гудамжиндаа тоглосон сонирхогчдоос гадна "Монголын Сагсан Бөмбөгийн Xолбооны дээд лиг" ийн шилдэг тамирчид гээд бүх л сагсан бөмбөг сонирхогч залууст зориулсан дуу. За тэгээд тоглолтон дээр очиж тэд зургуулаа дуугаа яаж дуулдагыг харах үлдлээ...
Үргэлжлэх хугацаа: 00:04:22 Хэмжээ: 66 MB Video: 1280x720p Audio: 126 kbps, 2 (stereo), 44 kHz
2010 оны 7-р сарын 29, Пүрэв гариг, 06:03
Optimus
Он: 2010 Жанр: Хип хоп Yргэлжлэх хугацаа: 04:05 минут Дүрс: 1280 x 720 | 4602 Kbps Дуу: AAC | 192 Kbps
Монголын хип хоп сонирхогч хүүхэд залуусын сонсох дуртай хамтлагийн нэг болох "Vanquish" хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу зургуулаа уран бүтээл хийгээгүй нилээд удаан хугацааг үдсэн билээ. Хэдийгээр үүсэн байгуулагдаад зургаан жил болж байгаа ч сүүлийн жилүүдэд зарим нь бие даасан уран бүтээлээ хийж, сонсогч фенүүддээ хүргэж байсан тус хамтлаг энэ зун бүгд хуран цугларч, хамтдаа уран бүтээл хийгээд байгаа бєгєєд "Зургаа" нэртэй шинэ дуу бүтээж, клипжүүлээд амжсан байна. Хамтлагийн гишүүд болох Azi, Pangas, Dandi, Wallace, Tsetse, Tuvshuu нарын залуус энэхүү шинэ дууныхаа клипийг TJ Entertainment-ын уран бүтээлчдээр хийлгэжээ. Мөн "Бенз" дууг нь хавсаргалаа. Enjoy!
2010 оны 7-р сарын 16, Баасан гариг, 04:44
Optimus
 Нэр: Tsetse - Summer Формат: MP4 Чанар: 720p HD Хэмжээ: 56 MB
VanQuish хамтлагын гишүүн Цэцэнбилэг "НИЙСЛЭЛ ХҮҮ" нэртэй цомгоо худалдаанд гаргаад байгаа билээ. Цомгын нээлт 7 сарын 9 өдөр циркын гадаа болсон бөгөөд Цэцэ-г сонсдог хүүхэд залуучууд болон Vanquish хамтлагынхан сүүлийн 4-5 жил байгаагүйгээр анх удаа бүрэн бүрэлдхүүнээрээ цугласан. Мэдээж ирсэн хүмүүс цомгоо худалдаж аваад плакат зэрэг зүйл аваад бүх л бүтэн цаг орчим тэнд хамт байсны дараа шинэ цомогт орсон нэг дууны видеонд орох багахан хэмжээний зураг авалт авагдсанаар тухайн өдрийн олон нийтийг хамарсан үйл ажиллагаа дууссан.
Харин энд тавигдсан видео бол СААМАР (summer). НИЙСЛЭЛ ХҮҮ цомгын дуу учир Улаанбаатар хотын гудамж, гол, найз нөхөд, гээд сайхан зуны тухай дуу болон зураглал. Ямар нэгэн зохиол хүнд зүйл эффэкт юу ч байхгүй нарлаг тийм видео болсон. Хүйтэн өвөл үзэхэд л дулаан мэдрэгдэнэ. Нийслэл хүү цомгын видео ажилууд үргэлжилж байгаа ба 2 дахь видеон дээр бид нар их хүч хөдөлмөр ухаан зарж хийхээр ханцуй шамлан ороод байгаа ямартай ч бас нэг шат ахисан ажил болох байх.. за ингээд өвөл ч дурсагдах дулаан зуныг санагдуулам СААМАР
2010 оны 7-р сарын 04, Ням гариг, 08:45
Optimus
Он: 2010 Жанр: Хип хоп Yргэлжлэх хугацаа: 03:33 минут Видео: 1280 x 720 | 5051 Kbps Аудио: 124kbps 2 channels 44 kHz Хэмжээ: 55 MB Beat by: ARTillest
3-р сарын сүүлээр л яригдаж эхэлсэн Опозит хамтлагын Микрофон тооллын гурав дугаар он цомогт нь багтсан Xоёул дууны клип бэлэн болжээ. Цомгийн ажил, хакуна матата клип болон Опозит хамтлагын бусад ажил гээд л нэлээд удаан хүлээлгэсэн. Тиймдээ ч хүлээлгэсэн хүмүүсын урмыг хугалхааргүй сайн болсон гэдэгт итгэлтэй байна. Дуу нь ч маш их таалагдсан. Цомгийн үнэ нь 6000₮.
2010 оны 5-р сарын 20, Пүрэв гариг, 08:11
Optimus
 Америкт ажиллаж амьдарч буй Sweetymotion хамтлагийн 4 дэх бие даасан цомог "Emotion" нэртэйгээр Монголчуудын гар дээр очих хугацаа тун ойртож байгаа юм байна. Энэ цомгийн 13 дууны нэг болох харанга хамтлагийн ахлагч МУГЖ. Ц.Чулуунбат, Б.Чинбат нарын ая Мєнхбаярын vг "Санахын аялгуу" дууны клипийг та бvхэндээ дуу дvрсний єндєр чанартайгаар татаж авахаар орууллаа. Уг клипийг бидний сайн мэдэх "V" студийн залуус АНУ-д хvрэлцэн очиж бvтээсэн байна. За ингээд тун удахгvй бидэнтэй учран золгох гэж "Sweetymotion" хамтлагийн утга санаа, хєгжмийн дуугаралт, бичлэг гээд бvхий л зvйлээрээ нvсэр сонсогдохуйц болж чадсан цоо шинэ уран бvтээлтэй танилцана уу. Дууны хєгжим найруулгыг хєгжмийн зохиолч, Sweetymotion хамтлагийн продюсер, Aretha Franklin-ны даралтат хєгжимчин Чинбаа хийсэн бєгєєд дууны mixing дээр Stephen George ажиллажээ. Та бvхэн Stephen George (Stevo), Celine Dion, R.Kelly нарын хамтран дуулсан "I'm Your Angel" бvтээл дууны бичлэг болон mixing-ээр Grammy-ийн шагнал авч байсныг санаж байгаа байх.
Харин "Санахын аялгуу" дуу болон цомгийн ерєнхий mastering-ыг New York-ийн "Sterling Sound studio"-д хийжээ. Энэ студид олоны танил Michael Jackson, Madonna, Backstreet Boys, Britney Spears, Santana, Sting зэрэг уран бvтээлчид бичлэгээ хийлгэдэг бєгєєд Америкийн шилдэг гурван студийн нэг юм байна.
2010 оны 3-р сарын 10, Лхагва гариг, 17:27
Badboy
 Gee feat S4- Буруугүй буруутнууд (Clip, Mp3)
2010 оны 3-р сарын 03, Лхагва гариг, 17:16
Badboy
Цэцэ-Diss to 76 (Шинэ клип)
Оны өмнөхөн өөрийн бие даасан 3 дахь цомгоо интернэтээр цацаж, өөрийгөө ямархуу уран бүтээлч гэдгээ харуулж чадсан Vanquish Цэцэ 2012 цомогтоо багтсан "Diss to 76" дуундаа TJ Entertaiment-аар клипжүүлэн та бүхний гар дээр хүргэж байна. Энэхүү клип нь 2012 цомогт багтсан дуунуудаас хамгийн эхний клипжиж байгаа дуу нь юмаа. Мөн цаашид уг цомгийнхоо дуунуудад хэд хэдэн клип хийх бололтой. За ингээд шинэ клипээ татаж авч үзэцгээе.
|
|