2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 07:15
Optimus
Дөнгөж сая л зун болж байсан юм шиг боловч зун цаг ирсэн шигээ нэг л мэдэхэд өнгөрчихсөн байх юм. Нар мандаж буй зуны өглөө, үүлгүй хөх тэнгэрийг мөрөөдөж санаашрахгүйн тулд яг одоо хийж амжуулах зүйлс юу вэ? Далай үзэх. Зөвхөн далайн эрэг ч биш устай ойролцоо гол, нуур, цөөрмийн эрэг дээр очиж өдрийг өнгөрүүлж болно шүү дээ. Арьсаа борлуулах гэж их мөнгө зарцуулах ч хэрэггүй. Байгалийн нарны зөөлөн үнсэлт таны арьсыг үнэгүй борлуулж, өвөл даарахааргүй чийрэг болгодог гэдгийг та мэдэх үү? Харин усны хажууд очсон хойноо хөл нүцгэн алхаж, халуун элс, нүцгэн газрыг мэдрээд үзээрэй. Мөн элсээр байшин барьж, усанд сэлэхийг зөвлөх нь илүүц биз ээ.
2010 оны 8-р сарын 17, Мягмар гариг, 06:40
Optimus
Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. "Дэлхийн хоёрдугаар дайн", "Хоргодох байр" гэдэг үгс хоорондоо ихэр юм. Тухайн үеийн хорогдох байрууд ямар ч тохь тухгүй, зүгээр л хүмүүс агуулах зоорь шиг байсан бол одоо байдал эсрэгээрээ болжээ. Хаус маань 1600 кв.м талбай бүхий хэмжээтэй. Гаднаа цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлгийг гайхалтай шийдэж өгсөн бол дотор нь хамгийн сүүлийн үеийн загвар дизайн бүхий тавилга, аксессуар зэрэг харагдана. Энэхүү төслийг хөгжүүлэгч компани нь A-Cero гэнэ.
2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 03:25
Optimus
Style: Trance DJ: Tiesto Source: Radio Нэр: Tiesto - Club Life 176 Огноо: (13-08-2010) Чанар: Mp3 192 kbps Хэмжээ: 156 MB
7 хоног тутам цацагддаг Tiësto's Club Life радио шоуг хүргэж байна. Энэхүү радио шоу нь анх 2007 оны 4 сарын 6 наас Баасан гариг бүр оройн 10 цагаас цацагддаж эхэлсэн. Эхэндээ "Club Nouveau" гэж нэрлэгддэг байсан ч 5 дугаар гаргасны дараачаар "Club Life" нэртэй болсон байна. Шоу хоёр хэсэгт хуваагдана. Эхний цагт яг одоо хит болж буй уран бүтээлүүдийн микс явдаг бол, дараагийн цагт Tiësto маань minimal, house and trance гэх мэт бүх жанрийн уран бүтээлүүдийг сонсогчиддоо хүргэдэг билээ.Read More
2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 03:16
Optimus
Он: 2009 Жанр: Arcade (Platform) / 3D / 3rd Person Хөгжүүлэгч: Microsoft Бүтээгч: Twisted Pixel Games / Hothead Games Платформ: PC
Twisted Pixel Games ийн бүтээл "The Maw" тоглоомыг санал болгож байна. Xbox Live Arcade болон Microsoft Windows платформууд дээр 2009 онд худалдаанд гарж байсан. Тоглоомын түүхийн тухайд Frank даалгавраа биелүүлээд харьж явахдаа анчидад баригдан хоригддог. Хоригдож байхдаа Mawтай танилцана. Удалгүй хөлөг онгоц сүйрч тэд нэгэн сонин гариг дээр хоцорно. Одоо Frank ийн зорилго бол Mawийн хэмжээлшгүй хүчийн ашиглан гэртээ харих явдал юм. Та Frank ийг удирдан явах болно. Харин Maw аар замдаа таарсан саад тотгор болгоныг устгана.
2010 оны 8-р сарын 16, Даваа гариг, 02:49
Optimus
Genre: Pop Label: Polydor/Fascination Чанар: 200 Kbps Avg / 44.1 KHz / Joint Stereo Хэмжээ: 60 MB Худалдаанд гарсан огноо: 08.13.2010
Английн охидын "The Saturdays" хамтлагыг танилцуулж байна. Хамтлаг 2007 онд Лондон хотноо байгуулагдсан. Una Healy, Mollie King, Frankie Sandford, Vanessa White болон Rochelle Wiseman гэх таван гишүүнтэй. Тэд одоогоор хоёр цомог гаргасан. Тэдний анхны цомог "Chasing Lights" нь UK Singles Chart ийн эхний аравт бичигдэж байлаа. 2009 оны зун "The Work Tour" нэртэй аялан тоглолт хийжээ. Харин одоо уг хамтлагын "Headlines" мини цомгыг хүргэж байна. Энэхүү цомог 2010 оны 8 сарын 13нд худалдаанд гарсан. Цомогт нийт 8 дуу орсон ба "Missing You" дуу нь яг одоо Их Британы дуу хөгжмийн чартийн III байранд бичигдэж байгаа юм.
Тэд BBC News -д өгсөн ярилцлагадаа хэлэхдээ "Бид 2010 онд ямар ч цомог, болон шинэ уран бүтээл гаргахгүй гэж шийдсэн боловч шийдвэртээ үнэнч байж үнэхээр чадахгүйнэ. Тиймээс энэхүү mini-album гаргасан юм."
Тэд мини цомгыг өөрсдийн үгээр тайлбарлахдаа: "Жирийн цомгууд 12, 13 тректэй байдаг. Харин бидний мини цомог 8 дуутай. Тиймээс фенүүдэд маань болон худалдан авч байгаа хүмүүст арай хямдхан санагдах болно."
2010 оны 8-р сарын 15, Ням гариг, 07:49
Optimus
Он: 2010 Улс: Өмнөд Солонгос Найруулагч: Cho Myung-nam Genre: Action | Drama | War Үргэлжлэх хугацаа: 103 мин Хэл: Солонгос Гарсан огноо: 05/05/2010 Дүрүүдэд: Son Byung-ho, Lim Won-hie, Lee Ah-lee, Kim Min-ki, Yeom Woo-sang, Park Choong-sun, Ki Se-hyung, Hyun Won, Lim Chae-mu Товч тайлбар: "Republic of Korea 1%" кинод тэнгисийн цэргийн дэг журам, аж амьдралын тухай өгүүлэх төдийгүй жирийн тэнгисийн цэргээс тусгай хүчин болж буй тухай өгүүлнэ. Гэвч тэдэнд зөвхөн "Нэг хувь" ийн л найдвар бий. Учир нь тэднийг удирдагч Lee Yu-mim бол анхны эмэгтэй тэнгисийн цэрэг байдаг. Тэрээр өөрийн шинэхэн багаа удирдахыг оролдох боловч муу залуус түүний үгэнд огт орохгүй төдийгүй, элэг барьж эхэлнэ. Мөн тэрээр сайхан хүүхэн тул цэргүүд түүний яриаг сонсох биш сайхан бие хааг нь харах дуртай нь нууц биш. Ингээд тэрээр түрүүч Kang Cheol-in ийн тусламжтайгаар өөрийн салаагаа шилдэг нь болгохын тулд тэмцэж эхэлдэг байна.
2010 оны 8-р сарын 15, Ням гариг, 07:17
Optimus
Хэмжээ: 2.38 Gb
Дэлхийн программ хангамжийн салбарт толгой цохидог Microsoft корпораци өнөөдөр санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулсан байна. Санхүүгийн тайлан тун таатай, эерэг нөлөөтэй гарсан бөгөөд тодруулбал, тус корпораци гурван сарын хугацаанд нийт 16,04 тэрбум ам.долларын орлого олсноос 4,52 тэрбум нь цэвэр ашиг гэнэ. Орлого болон ашгийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 22 болон 48 хувиар өссөн байгаа юм. Microsoft-ын Windows 7 үйлдлийн систем хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, чамгүй амжилт дагуулсан бөгөөд нийт 175 сая гаруй хувь борлогдсон нь компанийн санхүүгийн тайлан ийм таатай үр дүн үзүүлэх гол хүчин зүйл болжээ. Мөн худалдаанд гараад удаагүй байгаа Office 2010 программ хангамж ч голлох нөлөөг үзүүлсэн байна. Тэгвэл одоо та бүхэндээ "Microsoft Windows 7 Enterprise" 32 битийн үйлдлийн системийн хамгийн сүүлд гарсан update шинэчилэл, актив агуулсан шинэхэн хувилбарыг татаж авахыг санал болгоё.
2010 оны 8-р сарын 15, Ням гариг, 04:40
Optimus
Бид та бүхэндээ гадаад шинэ дууны багц, гадаад шинэ клипний багц, монгол дууны багц зэргийг цуврал болгон хүргэдэг билээ. Тэгвэл энэхүү багцийн цуврал маань ахин нэгээр нэмэгдлээ. Миний бие "Trance Music Video Pack" нэртэй багцийг та бүхэнд хүргэж байх болно. Энэхүү багцаас та бүхэн гадаадын электро хөгжмийн одод, шинэ залуу уран бүтээлчдийн клипийг татаж авах боломжтой. Электро хөгжмийн клипүүд нь поп, рок, хип хоп гээд бусад жанрийн клипүүдээс их ялгаатай, өвөрмөц хийгддэг нь үзэхэд тун сонирхолтой байдаг шүү дээ. Ийм ч үүднээс энэхүү багцийг хүргэж байхаар шийдсэн юм. Энэ багцад маань нийт 9 клип багтсан байгаа. Мөн дараа дараагийн багцад өөрийн хүссэн клипээ захиалж болно. Дэлгэрэнгүй дарж ямар ямар клип багтсан тухай орж сонирхоорой. Enjoy!
2010 оны 8-р сарын 14, Бямба гариг, 15:26
Optimus

Нэр: The Expendables Он: 2010 Genre: Action, Thriller, Adventure Найруулагч: Сильвестр Сталлоне Дүрүүдэд: Сильвестр Сталлоне, Джейсон Стэтхэм, Джет Ли, Дольф Лундгрен, Эрик Робертс, Рэнди Кутюр, Стив Остин, Дэвид Зайас, Жизель Итье, Харизма Карпентер
Холливуудын тулаанч эрчүүдийн цугларалт болсон хэмээгдээд буй "The Expendables" кино өчигдөр Лондон хотноо нээлтээ хийлээ.Холливуудын киноны мангас “Lions Gate” 80, 90-ээд оны тулаант киноны оддоос Холливуудын шоу бизнесийн акул, улс төрч болон хувирцгаасан “Action Trio” хэмээн алдаршсан гурвал болох жүжигчин, зохиолч, найруулагч Силвестер Сталлоне, жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, жүжигчин, найруулагч Брюс Уиллис нарыг энэ кинонд нэгтгэжээ. Энэ кино маань 80 000 000 долларын өртөгөөр бүтсэн. Киног Сталлоне өөрөө найруулж гол дүрд нь тоглож байгаа бөгөөд хөлсний бүлэгт толгойлогч Barney Ross /Сталлоне/, түүний туслах SAS-ын тусгай ажилтан Lee Christmas /Сталлоне, Шварцнеггэр нарын хойч үе болоод байгаа “тээвэрлэгч” Жэйсон Стэтхам /, Хятадын зодооны урлагийн мастер Yin Yang /Жет Ли/ болон багийн бусад гишүүд /Дольф Лундгрен, Терри Крьюс, Рэнди Кьючур, Стив Остин / нар тусгай даалгавар гүйцэтгэж, киноны адал явдал эхэлдэг аж.
Мөн киноны зураг авалтын үеэр уг киноны найруулагч, гол дүр Sylvestre Stallone хүзүү хавьдаа том бэртэл авчээ. Зодоон нүдээнтэй нэг хэсгийн зураг авах үеэр энэ золгүй явдал болсон юм гэж 63 настай жүжигчин 'FHM' сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.Энэ үед түүний өрсөлдөгч нь нэрт нохой зодоонч Steve Austin байжээ.Ийм явдал болсны дараа миний хүзүүний нэг нугалам цуурсныг илрүүлсэн юм.Би тоглоом хийгээгүй шүү.Мэс засалчид нугалмыг хөдөлгөөнгүй байрлалд байлгахын тулд хүзүүнд маань металл ялтас тавьж оёход хүрсэн юм хэмээн хэлсэн байна.
Товч тайлбар: Кинонд өөр өөр улсуудаас шилэгдэн сонгогдсон өндөр зэрэглэлийн таван хөлсний цэрэг гарна. Тэднийг эрх чөлөөнд дуртай, ардчилсан засгийн газар нь Өмнөд Америкийн Корза хэмээх улсад илгээх аж. Шилэгдмэл дайчид энэ улсын хээл хахуульд идэгдэж, аллага нүүрлэсэн дарангуйлагчийн дэглэмийг түлхэн унагах үүрэгтэй. Хэдийгээр баатруудад ээдрээтэй адал явдал амлаж байгаа ч бүх зүйл сайнаар дуусах нь ойлгомжтой. Тэд зөвхөн Өмнөд Америкийн дарангуйлагч төдийгүй өөрсдийн засгийн газартай тулахад хүрнэ...
IMDB Үнэлгээ: 8.5/10 (3,206 саналтай) Үргэлжлэх хугацаа: 1:34:27 Хэл: Орос Формат: AVI Чанар: CAMRIP Видео: 720x288 (2.50:1), 25 fps, XviD build 50 ~1944 kbps avg, 0.38 bit/pixel Аудио: 48 kHz, AC3 Dolby Digital, 2/0 (L,R) ch, ~256.00 kbps avg Хэмжээ: 1493.45 Mb
2010 оны 8-р сарын 14, Бямба гариг, 10:51
Optimus
Наймдугаар сарын 7-ны өдрийн Оросын Онцгой байдлын яамны мэдээгээр тус орны нутаг дэвсгэрт 852 түймрийн голомтууд бүртгэгдсэний 32 нь хүхрийн давхаргын шаталт гэнэ. Сүүлийн ганц хоногийн дотор 290 шинэ түймэр гарсан ба 244 түймрийг нурманд нь оруулаад байна. Нийт 193516,4 га талбайд 577 голомт ассаар байгаа ажээ. Тэднээс 165332,4 га талбайн 101 түймрийг том хэмжээний гэж үзэв. Онцгой байдлын яамны ой хээрийн түймрийн аюултай үеэр Орост 25280 түймэр гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,2 дахин их байгаа бөгөөд гал нийтдээ 751907,4 га талбайг шатаажээ. Хүхрийн давхаргын түймэр 4,2 дахин ихсэж 233-аас 1001 болсон байна. Түймрийн гамшигт 52 хүн амиа алдсан ба шатсан байшингийн буйрыг цэвэрлэх үеэр нэг эмэгтэйн цогцос нэмэн олджээ. Нийтдээ 3,5 мянган хүн орон гэрээ шатаалгасан ба түймэрт ихээр нэрвэгдсэн бүсэд 1940 байшин шатжээ. Эрх баригчид орон гэргүй болсон хүмүүст аравдугаар сарын 20 гэхэд сууцаар хангахаар ажиллаж байна.
|
|