2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 05:38
Optimus
Нүүр будах нь нэг төрлийн урлаг буюу нарийн мэдрэмж шаардсан ажил билээ. Хамгийн гол нь нүд, хөмсөг, сормуус, нүүрний өнгө, хацрын энгэсэг, уруулын будалт гол үүрэг гүйцэтгэдэг байна. Нүүрний аль ч хэсгийн согогийг оо энгэсгийн тусламжтай мэдэгдэхгүй болгож болно. Нүүрээ будаж байхад гэрэл маш их үүрэгтэй. Шууд таазнаас туссан хурц гэрэл нүүрний батга зэргийг нуудаг тул тохиромжгүй, доороос гэрэл тусган будах бас онцгүй, нүүрэн дээр сүүдэр тусаад байдаг. Хамгийн тохиромжтой гэрэл бол таны унтлагын эсвэл угаалгын өрөөний толины хоёр талд 25 В гэрэл байрлуулах явдал.Ийм зөөлөн гэрэл таны нүүрний бүх өө сэв болон давуу талыг тодруулан харуулна. Мөн чийдэнгийн гэрэл галоген эсвэл бүдэг байвал зохимжтой, учир нь дараа нарны гэрэлд хэт будсан мэт харагдахгүй сайн талтай.
2010 оны 8-р сарын 27, Баасан гариг, 05:20
Optimus
Өндөр болох хүсэлтэй явдгаа хэлж байсан олон охид бүсгүйчүүдтэй тааралдаж байсан. Харин эдгээр зураг дээрх шиг өндөр болчихвол хэцүүхэн л юм. Эрчүүдийн олонх нь жижиг, турьхан мөр, өргөн ташаатай, жижиг биетэй эмэгтэйчүүдэд дуртай болохыг Сиднейн их сургуулийн эрдэмтэд баталжээ. 50.000 эрэгтэйг хам руулсан уг судалгаа дөрвөн сарын турш үргэлжилсэн байна. Судалгаанд оролцогчдод эл дэв гоёл чимэглэл, чамин хувцасгүй янз бү рийн эмэгтэйн зургийг харуулжээ. Ингэхэд эрчүү- дийн 89 хувь нь 90:60:90 харьцааг төдийлэн хайхардаггүй болох нь батлагдсан аж.Харин илүүдэл жин эрчүүдийг түлхэх нэг шалтгаан болж байсан бөгөөд судалгаанд оролцогчдын хоёр хувь нь л махлаг бүсгүйчүүдийг таашаадаг гэсэн байна. Түүнчлэн урт хөлтэй эмэгтэйчүүд эрчүү- дийн сэтгэлийг хэр татдагийг Английн эрдэмтэд туршжээ. Биеийн өндрийн хэмжээ нь ижил ч, хөлийн урт нь өөр өөр эмэгтэйчүүдийн зургийг 1000 гаруй оролцогчдод үзүүлжээ. Тэгэхэд биеийн тал хэсгийг эзэлсэн хэмжээний урт хөлөнд хүмүүс илүү санал өгсөн байна.
2010 оны 8-р сарын 26, Пүрэв гариг, 17:20
Badboy
Хэмжээ: 706.85 MB Төрөл: Adventure Видео: 640×352 | 948kbps | 23.976fps Аудио: English | 128 kbps | MP3 IMDB үнэлгээ: 2.4/10 (123 votes) Найруулагч: Shane VanDyke Дүрүүдэд: Bruce Davison, Brooke Burns, Shane Van Dyke, Marie Westbrook
Уржигдар буюу 2010 оны 8-р сарын 24-нд Америкт албан ёсоор цацагдсан Titanic II киног DVDRip бичлэгтэйгээр хүргэж байна. Анх Titanic киног алдарт найруулагч James Cameron найруулан тухайн үедээ нилээдгүй их ашиг орлого авчирч байсан түүхтэй. Titanic-аас нийт олсон ашиг орлого нь Boxoffice-ийн хамгийн их ашиг орлоготой киноны жагсаалтад 2009 оныг хүртэл тэргүүлж байсан билээ. Харин Titanic II кино энэхүү рекордыг эвдэх эсэх нь үзэгч та бүхнээс л шийдэгдэх асуудал боллоо. Titanic II киног найруулагч Shane Van Dyke зохиол болон найруулгаа хийн, мөн өөрөө кинондоо тогложээ. Мөн дүрүүдэд Bruce Davison, Brooke Burns, Marie Westbrook нар тоглосон ба энэхүү кино нь Англи хэлтэй нийт 90 минут үргэлжлэх ажээ. За ингээд та Titanic II киногоо хүлээн авч үзнэ үү. Enjoy!
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 13:36
Optimus
Хятадын нэгэн 10 сартай хүү 6 настай хүүхдийх шиг жинтэй бөгөөд, наснаасаа хамаагүй том биетэй юм байна. Лей Лей гэдэг нэртэй энэ бяцхан жаал нь "Michelin Baby" гэдэг нэр авсан нь түүний 20 кг-ын жинтэй шууд холбоотой. Ээжийнх нь хэлснээр Лей Лей нь энгийн хүүхэд шиг жинтэй төрсөн боловч цаг хугацаа өнгөрөх тусам ёроолгүй сав шиг их идэх болж, өдрөөр биш цагаар өсч эхэлжээ. Түүний энэ хорвоо дээр хүн болж төрсөн цагаасаа хойш хамгийн хийх дуртай болсон ажил нь идэх гэнэ. Гартаа барьсан юм бүхнээ амруугаа чихэж, амтнаас нь үл хамааран, залгих “рефлекстэй” нэгэн ажээ. Одоогийн байдлаар хүүгийн хэмжээ хязгааргүй идэх хүсэл, шинжгүй зангийнх нь шалтгааныг олж тогтоохоор эмнэлэгт хэвтүүлээд байгаа ажээ. Ингээд Хятадын нэгэн залуухан иргэний ер бусын түүхийг фото агшнуудаар нь дамжуулан сонирхоцгооё.
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 13:27
Optimus
Хорвоо дээр хүн болж төрснийхөө хэргийг жинхэнэ утгаараа гаргаж, жинхэнэ жаргалын далай дунд умбаж чаддаг хүмүүс бол Холливуудын одууд, Дэлхийн тэрбумтангууд билээ. Энэ удаад уншигч танд өөрийн гэсэн бүхэл бүтэн диваажингийн арлыг эзэгнэж, түүн дээрээ хүссэн зүйлээ хийдэг буян заяагаа эдэлж яваа, амны хишигтэй алдартнуудын талаар бяцхан мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд үргэлжлэл дээр дарж хувийн эзэмшлийн аралтай алдартнуудын талаар арааны шүлс асгармаар фото нийтлэлийг маань хүлээн авна уу. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ. өнөөдөр харж, шүлсээ асгаруулж байж болох ч хувь заяагаа гартаа атгаж чадвал, магадгүй маргааш та хувийн арал битгий хэл далайтай болохыг хэн мэдэх вэ?...
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 12:44
Optimus

Мексикийн гоо бүсгүй Химене Наваретта 2010 оны Мiss Universe болон тодорч манай гарагийн сайхан бүсгүйн титмийг хүртлээ. Гвадалахарт төрсөн 22 настай энэ бүсгүй шүүгчпийн тавьсан асуултад хариулахаасаа эхлээд олны анхаарлыг татаж чадаж байжээ. Тэрээр интернэтийн талаар хэлэхдээ энэ нь чухал зүйл боловч эцэг эхчүүд хүүхдүүдээ анхаарч байхад илүүдэхгүй гээд хүүхдэд гэр бүлийн үнэ цэнийн талаар зааж сургах хэрэгтэй гэж ярьсан байна. Тэрээр Мексикээс төрж байгаа хоёрдахь дэлхийн гоо бүсгүй болж байгаа бөгөөд 1991 онд энэ хүндтэй титмийг анхны мексик бүсгүй тэргүүндээ зүүж байжээ. Мiss Universe энэ удаагийн тэмцээний удаахь байруудад Ямайкийн мисс болон Австралийн мисс тус тус шалгарсан байна. Мiss Universe 2010 тэмцээний ялагч гоо бүсгүй маань эрдэнэсийн зүүлт, чамин гутал хувцаснаас өгсүүлээд асар олон бэлгийг гардан авчээ. Тэдгээрийн дотор өндөр цалин хөлс багтаж байгаагаас гадна Нью Йоркод тансаг байшин амьдрах зардлын хамтаар хожиж мөн тус хотын кино академид нэг жил тэтгэлгээр сурах болж байна.
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 12:31
Optimus
Уншигч та бүхний мэлмийд Дэлхий дахины хамгийн ер бусын байршил, үзэмж, хэлбэртэй агаад хамгийн аюултай авто замуудын фото цуглуулгыг хүргэж байна. Ийм замаар та энэ насандаа явж үзэхийг үнэн сэтгэлээсээ хүсэж ч мэднэ, эс бөгөөс хараад л дотор тань муухайрч, хэзээ ч дээгүүр нь явахгүй юм шүү гэж санаж ч мэднэ. Ямартай ч бөөрөнхий дэлхийн хаа газар ийм маягийн аюултай, бас үзэмжтэй замууд олон байдаг ажээ. Ингээд үргэлжлэл дээр дарж, хамгийн ер бусын замуудын фото цуглуулгатай танилцана уу. Зам тус бүрийн байршил, тайлбарыг тухай бүрт нь цуглуулж чадаагүйдээ уншигч танаас хүлцэл өчъе.
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 12:25
Optimus

Гарсан огноо: 2010-08-13 Найруулагч: Edgar Wright Төрөл: Action | Adventure | Comedy | Fantasy Дvрvvдэд: Michael Cera, Alison Pill, Mark Webber, Johnny Simmons, Ellen Wong, Kieran Culkin, Anna Kendrick, Aubrey Plaza, Mary Elizabeth Winstead Yргэлжлэх хугацаа: 112 минут Чанар: TS Дvрс: 704 x 348 | 759 Kbps Дуу: MP3 | 64 Kbps Хэмжээ: 1CD IMDB vнэлгээ: 8.2/10 [9,647 саналтай]
Канадын хvvхэлдэйн киноны зураач Bryan Lee O'Malley-гийн хамгийн алдартай цуврал бvтээл болох "Scott Pilgrim" хэмээх зурмал зохиолоос сэдэвлэн бvтээсэн "Scott Pilgrim vs. the World" нэртэй эйкшн, комеди жанрын кино 2010 оны 8-р сарын 13-нд АНУ-д албан ёсны нээлтээ хийжээ. BoxOffice-ын жагсаалтын 10-р байранд бичигдэж байгаа энэ киног английн кино, телевизийн найруулагч Edgar Wright найруулж, канадын жvжигчин Michael Cera, америкийн жvжигчин Mary Elizabeth Winstead нар гол дvрд нь тогложээ.
Товч тайлбар: Scott Pilgrim гэгч 23 настай залуу бол нэгэн рок хамтлагийн гишvvн, басс гитарчин. Бас тэр найз нөхөд болон хамтлагийн гишvvдийнхээ эсэргvvцлийг vл хайхран ахлах сургуулийн хөөрхөн охинтой болздог. Гэвч Ramona Flowers хэмээх нууцлаг америк охинтой танилцаж болзож эхлэх болсноор найз охин Knives Chau-гаа орхих сонирхолтой болж эхэлнэ. Тvvний шинэ хайр сэтгэл, цаашдын амьдрал хэрхэн өрнөхийг сонирхож байвал киногоо татаж аваад тухлан vзэхийг урьж байна.
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 08:08
Optimus
Он: 2010 Genre: Dance
2010 оны 8 сарын 21нд Москва хотын "Red Square" талбайд нэгэн томоохон бүжгийн арга хэмжээ боллоо. Оросын MTV суваг зохион байгуулсан уг арга хэмжээнд арван мянга гаруй залуус хүрэлцэн ирсэн байна. Тэдэнтэй хамт дэлхийн хамгийн алдартай DJ нарын нэг болох Dj Tiesto өөрийн гайхамшигт уран бүтээлүүдээ эгшиглүүж нэгэн үдшийг доргио өнгөрүүлжээ. Тасалбарын үнэ 880 рубль байсан ба DJ Leonid Rudenko, DJ Smash, DJ Feel, Band Eros, Serebro, Anna Sedakova feat Geegun, Mitya Fomin, A'Studio, Vintazh, Buboks, Gradusy, Lera Lera, Irakli, Yuliya Savicheva, Roma Kenga, 23:45 band, 5ivesta family feat Loya, Tanya, Kitai, Nastya Zadorozhnaya, Marsel зэрэг нутгийн уран бүтээлчид цугларсан залууст өөрсдийн бүтээлээ сонордуулсан байна.
Үргэлжлэх хугацаа: 41:51 Болсон газар: Russia, Radio Record, MTV
Файл: Чанар: SATRip Format: MPEG Video: 3960 Kbps, 720x576 Audio: AC3, 2 ch, 192 Kbps Хэмжээ: 1,3 GB
2010 оны 8-р сарын 25, Лхагва гариг, 04:53
Optimus
Он : 2010 Хэл : Солонгос Subtitle(s): English Genre: Drama Гол дүрүүдэд : Jin-gi Baek, Cheong-hwa Cha, Jin-hyeok Cha, Cheong-ja Choi, Hyeon-ju Hwang, Soon-gi Hwang, Chae-yeon Im, Soo-jin Jang Хэмжээ: 2 CD Тэнгис кино театрт гарч буй "Эхийн сэтгэл" киног Англи хадмал орчуулгатай, DVDRip бичлэгийн чанартай татаж авахаар хүргэж байна. Үзсэн хүн бүрийн нүдэнд нулимс мэлтэлзүүлж чаддаг энэхүү гайхалтай киног үзэж амжаагүй хүмүүс байвал яг одоо GoGo, Duugi тольтойгоор татаж аваад үзээрэй. Товч тайлбар: Moon Ok нэгэн цагт хөгжмийн их сургуулийн профессор байсан. Тэрээр хүн амины хэргээр цаазаар авхуулах ялаа хүлээн суугаа. Шоронд байх хугацаандаа Jeong-hye хэмээх нөхрөө алсан хоригдол бүсгүйтэй танилцдаг. Түүнийг баривчлах Jeong-hye жирэмсэн байсан ба шоронд анхны хүүхдээ төрүүлнэ. 18 сарын дараа Jeong-hye-н ийн хүүхдийг бусдад өргүүлэх ёстой ажээ. Хүүтэйгээ ганц ч өдөр болов гадаа зугаалж, хамт аз жаргалтай байхын тулд Jeong-hye найрал дууны хамтлаг байгуулахаар шийдэж Moon Ok оос тусламж хүснэ.
|
|