2010 оны 8-р сарын 20, Баасан гариг, 15:30
Optimus
Futurama.S06E10.HDTV.XviD-FEVER XviD | MP3 VBR | 175MB
Links: HOMEPAGE – TV.com
Genre: Animated sitcom | Science fiction Бүтээгч: Matt Groening Хэмжээ: 175MB
Дуу оруулагчид: Billy West, Katey Sagal, John DiMaggio, Tress MacNeille, Maurice LaMarche, Lauren Tom, Phil LaMarr, David Herman
Хөгжмийн зохиолч: Christopher Tyng
Үргэлжлэх хугацаа: 22минут
Эхлэл хэсэгт Professor Hubert J. Farnsworth өөрийгөө хэт туранхай, харин Amy Wong өөрийгөө хэт бүдүүн гэж боддог учраас тэд өөрсдийн биеийг түр зуур солихыг хүсдэг. Professor скитэээр гулгаж, чөлөөтэй хөдөлж, гүйж харайж, харин Amy Wong хүссэнээрээ идэж гарлаа. Гэвч удалгүй буцаад хэвэндээ орох гэтэл болдоггүй ба тэд биендээ гацаж орхидог. Ядаж байхад Bender хүрч ирээд Amy Wong ийн биеийг өөртэйгөөө солиод явчихна. Ингээд бөөн үймээн самуун болж хэрхэн хөглөхийг татаж аваад үзээрэй.
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 18:58
Optimus
Улиг болтлоо нүдэнд үзэгдэж, чихэнд дуулдавч хэзээ ч сонирхлоос алдуурдаггүй сэдэв бол оддын амьдрал билээ. Эргээд мөлжихөд хүзүүний мах амттай гэгчээр элдвээр гоочлоход оддын хов жив зугаатай юм даа. Ингээд хамгийн алдартай бүсгүйчүүдийн хүндэтгэлийн арга хэмжээнүүд дээрхи дур булаам, төгс дүр төрхийг хацартаа ингэсэг хүргээгүй, энгийн үеийнх нь төрхүүдтэй харьцуулан харцгаая. Цуглуулга маань таныг хөөрхөн зугаацуулж, магадгүй зүрхний тань шүтээнийг өөртэй тань л ижилхэн энгийн хүн гэдгийг батлах биз ээ. Ингээд нүүр будагчдын нөр их хөдөлмөрийн цаана байдаг л нэг бүсгүйн өө сэвээр дүүрэн төрх хэрхэн чадмаг нуугддагыг харцгаая.
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 18:26
Optimus
Бид та бүхэндээ гадаад шинэ дууны багц, гадаад шинэ клипний багц, монгол дууны багц зэргийг цуврал болгон хүргэдэг билээ. Тэгвэл энэхүү багцийн цуврал маань ахин нэгээр нэмэгдлээ. Миний бие цаашид "Trance Music Video Pack" нэртэй багцийг та бүхэнд хүргэж байх болно. Энэхүү багцаас та бүхэн гадаадын электро хөгжмийн одод, шинэ залуу уран бүтээлчдийн клипийг татаж авах боломжтой. Бүгд 720p болон түүнээс дээш чанартай. Нэг үгээр дандаа HD клип хүргэхийг эрмэлзэх болно. Электро хөгжмийн клипүүд нь поп, рок, хип хоп гээд бусад жанрийн клипүүдээс их ялгаатай, өвөрмөц хийгддэг нь үзэхэд тун сонирхолтой байдаг шүү дээ. Ийм ч үүднээс энэхүү багцийг хүргэж байхаар шийдсэн юм. Энэ багцад маань нийт 9 клип багтсан байгаа. Мөн дараа дараагийн багцад өөрийн хүссэн клипээ захиалж болно. Дэлгэрэнгүй дарж ямар ямар клип багтсан тухай орж сонирхоорой. Enjoy!
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 17:55
Optimus
Artist: Katy Perry Album: Teenage Dream Bitrate: 320KBPS Хэмжээ: 134MB Links: HOME
Дуучин Katy Perry ийн гурав дахь цомог "Teenage Dream" 8 сарын 24нөөс худалдаанд гарах ажээ. Бид та бүхэндээ хугацаанаас нь өмнө хүргэж байна. Цомогт нийт 12 дуу багтсан ба бонус хоёр трек нь "California Gurls" дууны ремикс хувилбарууд юм. Katy Perry өөрийн цомгоо яагаад "Teenage Dream" гэж нэрлэх болсон тухайгаа MTV-д тайлбарлахдаа "Би Santa Barbara-д байхдаа энэ дуугаа бичсэн. Тэр газраас би гараагаа эхэлсэн. Гэртээ хариад өсвөр насныхаа (13-19 нас) гэгээхэн дурсамжуудыг бодоход сайхан байдаг" гэжээ.
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 16:53
Optimus

Нэр: Необычайные приключения Адель (Les aventures extraordinaires d'Adèle Blanc-Sec) Он: 2010 Жанр: Action | Adventure | Fantasy | Mystery Найруулагч: Люк Бессон Гол дүрүүдэд: Матье Амальрик, Луиз Бургуэн, Филипп Наон, Николас Жиро, Жилль Лелуш, Фредерик Бел, Жан-Поль Рув, Мусса Мааскри, Эрик Нэггар
Товч тайлбар: Киноны үйл явдал XX зууны Парис хотноо өрнөдөг. Гол дүрийн сэтгүүлч бүсгүйн нэрийг Адель Бланк-Сек гэх ба тэрээр тун эрэлхэг зоригтой,мөн үргэлж адал явдлыг эрж хайж явдаг нэгэн. Түүний Египетэд ирсэн зорилго бол эртхий Муммиг олох байлаа. Харин яг энэ үеэр Парисийн "Үндэсний түүхийн музей"-д хадгалагдаж байсан 136 сая жилийн өмнө бий болсон гэх нэгэн чулуужсан өндөг учир битүүлгээр амь орон, хагарч дотроос нь "pterodactyl" буюу нисдэг үлэг гүрвэл гарч ирэн Парисийн ард иргэдийг сандаргадаг. Үүнийг сонссон Адель Бланк-Сек Парист өөрийн олсон Муммитай хамт ирнэ. Гэвч адал явдал дөнгөж эхлэж байлаа. Авчирсан Мумми нь бас амь орж нэлээд адармаатай зүйлс болох болно.
IMDB Үнэлгээ: 6.0/10 (415 саналтай) Үргэлжлэх хугацаа: 01:42:31 Хэл: Орос
Формат: AVI (XviD) Чанар: DVDRip Видео: 820 kb/s, 704x288 Аудио: MP3, 128 kb/s (2 ch) Хэмжээ: 700 MB
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 08:15
Optimus
Хайр дурлалтайгаа учраад тун халуухан яваа дуучин Нараг фэнүүд нь хосоо олсноос хойш элдэв дээдийн хов живнээс хол байлгах болсон. Энэ нь түүнд төдий л таалагддаггүй бололтой хаа нэгхэн хайртай залуутайгаа хамт сонины хуудас чимдэг дуучин бүсгүй тун саяхан нэгэн сайтын “нууц дуран”-г гэртээ урьсан байна билээ. Гэрээ үзүүлж, эд хогшлоо гайхуулсан дуучин Нарагийн тансаг үнэртний цуглуулга юу юунаас илүү фэнүүдийх нь сэтгэлийг хөдөлгөсөн аж. Тэрээр “Channel” “Dior” гээд 50 гаруй төрлийн тансаг үнэртний цуглуулгатай гэсэн шүү. Сүрчигний цуглуулгаас гадна дуучин бүсгүйд дарс, вискиний сонирхолтой цуглуулга байдаг юм билээ.
2010 оны 8-р сарын 19, Пүрэв гариг, 07:46
Optimus
Artist:VA Альбом:Vocal Trance Collection Vol.36 Он: 2010 Жанр: Vocal Trance Чанар: Mp3 /320 kbps / 44.1KHz Трэк: 10 Хэмжээ: 122.98 Mb
01 Plumb - Hang (On Dave Aude Radio Edit) 02 Aly & Fila feat. Sue McLaren - I Can Hear You 03 San vs Wendel Kos - Kiss Of Life (Ibiza Sunrise Mix) 04 Tom Cloud feat. Tiff Lacey - A New Day 05 Damien S Feat. Femke - Stars Collide (Timothy Allan Club Mix)
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 20:17
Badboy

Төрөл: Animation Дүрүүдэд: Tom, Jerry ба түүний найзууд Хэмжээ: 353.82 MB Чанар: 640 x 352, 850 kbps, MP3 VBR Stereo 160 kbps Үргэлжлэх хугацаа: 50 minutes
Та бидний сайн мэдэх Tom and Jerry-ийн хамтран тоглосон Tom And Jerry Meet Sherlock Holmes хүүхэлдэйн киног DVDRip бичлэгтэйгээр хүргэж байна. Энэхүү хүүхэлдэйн кино нь 2009 онд гарж байсан ба одоо л DVD бичлэгтэй нь интернэтээр цацагдаж эхэлсэн байна. Мэдээж та бүхэнд Tom and Jerry гэхээр олон сонирхолтой хөгтэй инээдмийн үйл явдал тохиолдох нь тодорхой. Энэхүү хүүхэлдэйнд Tom and Jerry дээр болон Warner Bros-ийн хүүхэлдэйн киноны гол дүрүүд тоглосон байгаа болхоор илүү хөгжилтэй байна байх гэдэг үүднээс хүргэж байна. Enjoy!
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 19:59
Optimus
Үе тэнгийн үхэр хонин жилтэй, үй зайгүй найзууд гэж үүнийг л хэлэх байх. Энэ хоёр амьтны нөхөрлөл нь үнэхээр гайхшрал, эргэлзээ төрүүлж, хайр татах ажээ. Араа шүд нь арзайсан зэвхий хүйтэн матар, ардаа тээсэн ясаа зөөж ядах болхи мэлхий хоёр найзлаж нөхөрлөнө гэж байх уу? Ийм нөхөрлөл нь ядаж хамгийн мөрөөдөмтгий хүний зүүдэнд ч үзэгдэхгүйн дээр, хамгийн худалч нөхрийн аманд ч орохгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Энэ мэт эргэлзээ таныг хучиж, нийтлэгч миний үгийг шоглож суугаа бол үргэлжлэл дээр дарж, нүдээрээ үзэн итгэнэ биз ээ. Чебурашкагийн найз уяхан Гена-г санагдуулах энэхүү матар, бас хүчирхэг араатны аргыг олчихдог хүүхэлдэйн киноны зальтай, хөгжилтэй бяцхан амьтан шиг энэ яст мэлхий хоёр маань чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлж, хамт сэлж, хамт наранд биеэ шаран, хамт зугаалдаг ажээ. Ганц мод гал болдоггүй хорвоогийн түмэн зүйлийн амьтны зах хязгааргүй нинжин сэтгэл ээ гэж...
2010 оны 8-р сарын 18, Лхагва гариг, 19:37
Optimus
Азийн “Арслан” хотноо өнгөрөгч бямба гаригт хүүхдийн анхдугаар олимпийн наадам хөшгөө нээлээ. Хүүхдийн олимп албан ёсоор эхэлснийг тунхаглаж, олимийн галт бамбар Сингапур хотын зүрх болсон цамхагийн оройд бадамласан юм. Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулж буй хүүхдийн олимпийн наадамд дэлхийн 204 орны 14-18 насны 3531 өсвөрийн тамирчин 12 өдрийн турш хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэхээр Сингапурт цуглаад байна. Тэд спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөнө. ОУОХ-нд бүртгэлтэй 205 улс бүгд хүүхдийн анхдугаар олимпод оролцохоор төлөвлөсөн байсан боловч Кувейт улсын олимпийн хороог улс төрийн нөлөөнд автсан хэмээн үзэж, ОУОХ-ноос түр хугацаанд уралдаан, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм. Гэхдээ тус улсын өсвөрийн тамирчид энэ удаагийн хүүхдийн олимпод оролцоно, гэхдээ улсынхаа далбаа бус олимпийн далбаан дор өрсөлдөх ажээ.
|
|