Тавтай Морил!

Google реклам дээр ганцхан дарж биднийг дэмжээрэй!
Home

Kane & Lynch 2: Dog Days (2010/ENG)

http://i9.fastpic.ru/big/2010/0818/3e/dcb1bb0cb55eaff918cb553928fdc33e.jpg
Он: 2010
Жанр: Action (Shooter) / 3D / 3rd Person
Бүтээгч: IO Interactive
Хөгжүүлэгч: Eidos Interactive
Платформ: PC
Хэмжээ: 7.24 GB

Албан ёсны сайт: http://www.kaneandlynch.com/
Орос сайт: http://www.nd.ru/catalog/products/kaneandlynch2dogdays/
Бусад мэдээлэл: http://www.ag.ru/games/kane_and_lynch_2

Товч танилцуулга:  Тоглоомчдыг нилээд удаан хугацаанд хүлээлгэсэн Kane and Lynch 2 : Dog Days тоглоом маань ийнхүү интернэтээр цацагдлаа. Уу л нь Xbox болон Ps 3 дээр гарах сурагтай байсан боловч PC дээр гарч тоглоомчдын магнайг тэнийлэглээ. Тоглоомын хувьд мэдээж хэрэг Action, 3-rd Person Camera-тай. Ер нь их хэрцгий талдаа тоглоом. Өмнөх анги дээрээ Kane маань өөрийнхөө охиныг арлаас авардаг. Харин Lynch арал дээрээ үлдсэнээр тоглоом дуусдаг шүү дээ. Харин энэ удаад тоглоом Шанхай хотын гэмт хэргийн ертөнцөд өрнөнө. Кэйн, Линч хоёрын амьдрал сайн сайхнаар л үргэлжилсээр байв. Гэтэл нэг өдөр Шанхайд Кэйн ирж Линчтэй эргэн нийлсэнээр ахин маш их хэмжээний цус дахин асгарана. Тэд нэгэн залуутай очиж уулзан байцаалт авах гэж байсан боловч тэр залуу найз эмэгтэйгээ аван зугтсаар яах ч араггүй мухарддаг. Гэтэл тэр залуу найз охиноо барьцаалан тэдний өмнө гарч ирхэд Линч шууд л буудна. Одоо чи гарах гарцгүй болсон гэж хэлэхийн завдалгүй залуу амиа хорлоход Кэйн, Линч хоёр буцаад босс дээрээ очив. Босс нь ч түүнийг мэдэхгүй явж  байтал гэт хятадын хамгийн том дээрэчдийн бүлэглэл тэдэнрүү дайрна. Тэд эсэн мэнд зугтан учрыг олхоор явхад яагад тэдэнрүү дайрсаныг олж мэдэв. Яагад гэвэл дээрэмчдийн бүлэглэлийн толгойлогчын охиныг хороосон байсаныг мэдсэн дариудаа тэд зугтана. Эх оронлуугаа буцхаар шийдэж Линч найз эмэгтэйгээ хайв. Тэд хайсны эцэст олёон боловч тэрнийг аль хэдийн барьцаалан тэр хоёрыг өвдөг дээрэ сөхрүүлнэ. Тэднийг аймшигтай их тамлан Линчийн найз охиныг хэрцгийлсэн байсныг харан линч заавал өшөөг нь авна гэснээр тоглоомын хамгийн гол үйл явдал эхлэнэ.
 

Жинхнээс ялгаагүй хиймэл чих

http://i9.fastpic.ru/big/2010/0818/2c/066ef149d178f71e344492292f47072c.jpg
Жинхэнээс ялгаагүй хиймэл гар, хөл, шүд гээд зөндөө байдаг. Тэгвэл саяхан Италийн эрдэмтэд химийн урвалаар дал модноос сүүн тэжээлтэн амьтны яснаас ургах чадвартай, ясны бүх үүргийг гүйцэтгэж чадах хиймэл яс бүтээжээ. Би-Би-Си агентлагийн мэдээлснээр, хиймэл ясыг хонины мөчинд суулгасан бөгөөд жинхэнэ яснаас ялгарах зүйлгүй байна. Италийн эрдэмтэн  Айтек тэмдэглэжээ. Эхлээд дал модноос яс, түүний эд эсэд шаардлагатай хэсгийг тайрч аваад нүүрс болон кальци агуулсан тусгай уусмалд хийж халаана. Үүний дараа фосфатын уусмалтай тусгай саванд хийж, өндөр даралтад байлгана  Энэ ажиллагаанд ердөө 10 хоног шаардагдана.Ирэх таван жил гэхэд хүнд зориулан хиймэл яс бүтээнэ гэж уг ажиллагааны удирдагч профессор Анна Тампьера мэдэгдсэн байна.Харин одоо энэ бяцхан охинд хэрхэн жинхэнэ юм шиг хиймэл чих суулгасан талаархи фото мэдээллийг хүлээн авна уу.
 

Колумбийн Бойнг737 онгоц сүйрчээ

http://i9.fastpic.ru/big/2010/0818/e0/6e28b0273443d775d38d5e9251c591e0.jpg
Колумбийн зорчигч тээвэрлэсэн бойнг 737 онгоц осолдож Карибийн бүс нутаг дээр газарджээ. Онгоцонд явсан 119 зорчигчид гэмтэж бэртсэн бөгөөд зүрхний өвчтэй нэг зорчигч нас барсан  тухай албаныхан мэдээллээ. Тус онгоц нь 131 зорчигч тээвэрлэж, Колумбын нийслэл Боготагаас Сан Андресын нутагт газардахаар хөөрсөн гэнэ.  Колумбын нисэх хүчний зүгээс ноён Кол Давид Баррерогийн мэдээлснээр бол АНУ, Бразил, Коста Рика, болон Франц зэрэг орнуудаас нийт 16 орчим зорчигчид зорчиж явсан аж. Зорчигчидын 99 нь Сан Андерсоны Амор Де Фатриа эмнэлэгт хүргүүлсэний дөрөв нь хүнд ноцтой бэртсэн байна гэж тус эмнэлэгийн захирал доктор Роберт Санкез сэтгүүлч нарт мэдээллээ. Харин зорчигчдын нэг болох зүрхний өвчтэй эмэгтэй гэнэтийн цочролд орсны улмаас нас барсан гэнэ. Сан Андерсоны амбан захирагч Педро Галлардо энэ үйл явдалыг “гайхалтай “ гэж дүрслэн хэллээ. Учир нь энэ ослоос маш олон хүн амьд гарсанд бурханд талархах хэрэгтэй гэж ихэд баярласан байсан гэнэ.
 

Killers 2010 DVDRip [GoGo]

http://i50.tinypic.com/20qj69c.jpg
Чанар: DVDRip
Хэмжээ: 1 CD
Genre: Action | Comedy | Romance | Thriller
Video: 720×304 | 1471kbps | 25fps
Audio: English | 128kbps | MP3
Үргэлжлэх хугацаа: 1ц 29мин
IMDB Үнэлгээ:
4.3/10 - (7,200 саналтай)

Холливуудын нэрт од Ashton Kutcher болоод Katherine Heigl нарын хамтран тоголсон Killers киног та бүхэнд хүргэж  байна. Action/Comedy/Romance/Thriller гэсэн ангилалд багтах энэхүү кино нь олон сая үзэгчдийн анхаарлыг ихээр татаад байгаа. Imdb-с маш муу оноо авсан ч үзсэн хүмүүсийн сэтгэгдэлийг уншихад үнэхээр муугүй бүтээл болсон мэт. Энэхүү киног Monster-In-Law, 21. The Ugly Truth зэрэг алдартай кинонуудыг найруулсан Robert Luketic найруулсан ба The Ugly Truth кино дээр Katherine Heigl маань бас тоголдог билээ. Ингээд авьяаслаг найруулагч, авьяаслаг жүжигчдийн хамтран бүтээсэн цоо шинэхэн киног хамтдаа сонирхоцгооё.

Кинонд: Spencer Aimes (Kutcher) бол засгын газраас бэлтгэгдсэн тусгай мэргэжлийн алуурчин. Тэрбээр нэгэн амралт дээр өөрийн хайраа хайж буй Jen Kornfeldt (Heigl)-тай санамсаргүйгээр танилцана. Spencer бол яг л Jen-ы хүсэж байсан мөрөөдлийх нь залуу байсан бөгөөд тэд хоорондоо хайр сэтгэлтэй болж улмаар гэрлэх болно. Хуримын дараа тэд өөрсдийн байрандаа ирэх ба тэр үед өөрсдийх нь хөрш нь жаргалтай хосуудыг хөнөөхөөр зэхэж буй алуурчид болохыг олж мэдэх болно. Ингээд тэдны амьдрал хоромхон зуур амьд үлдэх тэмцэл болон хувирах бөгөөд тэднийг хэн хөнөөхөөр болов? яагаад? гэдэг асуултанд хариулт олохоор эрмэлзэж эхлэнэ.
 

SILENCE WHITE 2010 Mongolian leading dance event

http://i9.fastpic.ru/big/2010/0817/b0/32e44c4816f461b8b2f51229ef022cb0.jpg
Монголын тэргүүлэх бүжгийн арга хэмжээ болох Silence White party зургаа дахь удаагаа "Эрх чөлөө, энх тайван, эв нэгдэл" уриан дор 2010 оны 8 дугаар сарын 13-ны өдөр UB palace-ийн Royal танхимд болж өнгөрлөө. Цоо шинэ, содон зүйлсээр дүүрэн уг шоуны гол зорилго нь их хотын залуусын дунд соёлтой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэгдэж байлаа. Өвөрмөц шинэ шийдлээр орчноо бүрдүүлсэн уг шоуны үеэр сахиусан тэнгэрийг санагдуулам охид, харь гарагийн залуус гээд хувцас загварын шинэ хэв маяг олны харааг булааж байсныг дуулгахад таатай байна. Харин ганцхан Fusion зарж, шалаар дүүрэн уусан пивоны шил, маш халуун, агааржуулалтын систем тун муу гээд л олон тааруухан зүйлс байсан. Гэхдээ энэ жилийн хамгийн шуугиант үдшийн нэг яах аргагүй "Silence White" байлаа. Ямархуу болж өнгөрснийг фото зургаас үзнэ үү.
 

The Expendables (2010/TS) [GoGo/Duugi]

Нэр: The Expendables
Он: 2010
Genre: Action, Thriller, Adventure
Найруулагч: Сильвестр Сталлоне
Дүрүүдэд: Сильвестр Сталлоне, Джейсон Стэтхэм, Джет Ли, Дольф Лундгрен, Эрик Робертс, Рэнди Кутюр, Стив Остин, Дэвид Зайас, Жизель Итье, Харизма Карпентер

Холливуудын тулаанч эрчүүдийн цугларалт болсон хэмээгдээд буй "The Expendables" кино Лондон хотноо нээлтээ хийлээ.Холливуудын киноны мангас “Lions Gate” 80, 90-ээд оны тулаант киноны оддоос Холливуудын шоу бизнесийн акул, улс төрч болон хувирцгаасан “Action Trio” хэмээн алдаршсан гурвал болох жүжигчин, зохиолч, найруулагч Силвестер Сталлоне, жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч Арнольд Шварцнеггер, жүжигчин, найруулагч Брюс Уиллис нарыг энэ кинонд нэгтгэжээ. Энэ кино маань 80 000 000 долларын өртөгөөр бүтсэн. Киног Сталлоне өөрөө найруулж гол дүрд нь тоглож байгаа бөгөөд хөлсний бүлэгт толгойлогч Barney Ross /Сталлоне/, түүний туслах SAS-ын тусгай ажилтан  Lee Christmas /Сталлоне, Шварцнеггэр нарын хойч үе болоод байгаа “тээвэрлэгч” Жэйсон Стэтхам /, Хятадын зодооны урлагийн мастер Yin Yang /Жет Ли/ болон багийн бусад гишүүд /Дольф Лундгрен, Терри Крьюс, Рэнди Кьючур, Стив Остин / нар тусгай даалгавар гүйцэтгэж, киноны адал явдал эхэлдэг аж.

Мөн киноны зураг авалтын үеэр уг киноны найруулагч, гол дүр Sylvestre Stallone хүзүү хавьдаа том бэртэл авчээ. Зодоон нүдээнтэй нэг хэсгийн зураг авах үеэр энэ золгүй явдал болсон юм гэж 63 настай жүжигчин 'FHM' сэтгүүлд өгсөн ярилцлагандаа хэлсэн байна.Энэ үед түүний өрсөлдөгч нь нэрт нохой зодоонч Steve Austin байжээ.Ийм явдал болсны дараа миний хүзүүний нэг нугалам цуурсныг илрүүлсэн юм.Би тоглоом хийгээгүй шүү.Мэс засалчид нугалмыг хөдөлгөөнгүй байрлалд байлгахын тулд хүзүүнд маань металл ялтас тавьж оёход хүрсэн юм хэмээн хэлсэн байна.

Товч тайлбар:
Кинонд өөр өөр улсуудаас шилэгдэн сонгогдсон өндөр зэрэглэлийн таван хөлсний цэрэг гарна. Тэднийг эрх чөлөөнд дуртай, ардчилсан засгийн газар нь Өмнөд Америкийн Корза хэмээх улсад илгээх аж. Шилэгдмэл дайчид энэ улсын хээл хахуульд идэгдэж, аллага нүүрлэсэн дарангуйлагчийн дэглэмийг түлхэн унагах үүрэгтэй. Хэдийгээр баатруудад ээдрээтэй адал явдал амлаж байгаа ч бүх зүйл сайнаар дуусах нь ойлгомжтой. Тэд зөвхөн Өмнөд Америкийн дарангуйлагч төдийгүй өөрсдийн засгийн газартай тулахад хүрнэ...

IMDB Үнэлгээ: 7.8/10 - (11,133 саналтай)
Үргэлжлэх хугацаа: 1:34:27
Хэл: Англи
Формат: AVI
Чанар: TS
Видео: 624x256 (2.50:1), 25 fps, XviD build 50 ~1944 kbps avg, 0.38 bit/pixel
Аудио: 48 kHz, AC3 Dolby Digital, 2/0 (L,R) ch, ~256.00 kbps avg
Хэмжээ: 373 Mb
 

Eden Aberjil-ийн Facebook дээр фото зургууд Палестинчуудыг доромжилсон уу?

http://i9.fastpic.ru/big/2010/0817/27/a00f88dd1f5361c6a9ed58a1d5c72727.jpg
Израильд цэргийн алба хааж байсан Eden Aberjil хэмээх бүсгүй нүдээ боосон Палестиний хоригдлуудын дунд инээмсэглэн авхуулсан зургаа Facebook-дээ байрлуулжээ. Eden Aberjil одоо 26 настай ба өөрийн энэ үйлдлээ бодлогогүй алхам гэж нэрлэн, огт буруу зүйл хийгээгүй гэж хэлсэн гэнэ.
"Энэ зурганд ямар нэгэн хүчирхийлэл эсвэл хэн нэгнийг доромжилсон зүйл байхгүй", "Би зүгээр зургаа авхуулахад тэд арын хэсэгт байж байсан" гэж BBC мэдээллэж байна. Тэрээр энэ зургаа "Арми…Миний амьдралын хамгийн гайхалтай цаг мөч." гэж нэрлэсэн байжээ.
 

Zombie Driver Darkness MOD (2010) PC | RePack


Төрөл:  Games / Action / Racing
Хөгжүүлэгч: Exor Studios
Тоглогч: Single-Player
Хэмжээ: 277 MB
Хэл: Russia
Газар нутаг: Дэлхий даяар

Нэгэн сүйрсэн хот зомбинуудаар дүүрчээ. Харин та тэрхүү хотын таксичин нэгэн ба энд тэнд амьд байгаа энгийн хүмүүсийг зөөвөрлөж мөнгө олох болно. Мөн таныг тэрхүү зомбинууд зүгээр өнгөрөөхгүй бөгөөд машин руу чинь дайрч янз бүрийн зүйл шидэж таныг гэмтээхийг оролдох болно. Мэдээж таньд тодорхой хэмжээний амь гэж юм бий. Мөн та зомбинуудаас өөрийгөө хамгаалахын тулд зомбинуудыг машинаарааа дайрч алах болно. Харин таньд нэг зомби алах тоолонд тодорхой хэмжээний мөнгө өгөх болно. Тэрхүү мөнгөөрөө та машинаа шинэчлэх боломжтой. Мөн таны машинд буу, турбо гэх мэт зүйл байрлах ба тэрхүү зүйлсээ та ашиглан илүү хүчирхэг болох болно. Мэдээж хэмжээний хувьд жижиг хэрнээ их хөөрхөн тоглоом шүү. Татаж аваад цагыг зугаатай өнгөрүүлээрэй. Enjoy!
 

Atomix Virtual DJ Pro v6.1.2 Cracked-EAT

http://nsa15.casimages.com/img/2010/03/17//100317015010836669.jpg

Нэр: Atomix.Virtual.DJ.Pro.v6.1.2.Cracked-EAT
Хэмжээ
: 24.07MB
Links
: HomepageNFO

Virtual DJ бол олны дунд түгээмэл хэрэглэгддэг программуудаас хамгийн гайхалтай микс хийдэг гэдэгт та итгэлтэй байж болно. Тиймээс үргэлж шинэ, шинэлэг бүхнийг хүргэхийг эрмэлзэж байдаг манай сайт Atomix Virtual DJ хамгийн сүүлд гарсан хувилбарыг хүргэж байна. Та өөрийн хүссэнээр скратч, миксээ хийж болно. Crack нь дотроо багтсан байгаа. Програм суулсан хавтсанд дарж хуулах хэрэгтэй.
(Нэг хэрэглэгч хэлэхдээ "үнэгүй юмнууд тавиад байх юм. Үнэгүй юм чинь аюултай, вирустэй байдаг" гэх юм?!! Тэр хүнд хандаж хэлэхэд бид тэгэж вирустэй зүйлс оруулдаггүй. Зарим крек, keygen, patch зэрэг зүйлсийг trojan аар хийдэг шүү дээ. Би үүнийг BitDefender Total Security 2010 ээр шалгасан ямар ч вирус байхгүй)

 

Ong Bak 3 (2010) DVDRip

http://i9.fastpic.ru/big/2010/0817/23/22500471110afb2586d09dedc2241223.jpg
Он: 2010
Source: DVD9
Хэмжээ: 1.45GB
Genre: Action
Video: 720×304 | 25.000 PAL
Audio: Thai | 448  Kbps
Subtitles: Англи
Үргэлжлэх хугацаа: 94 мин
IMDB Rating: 5.2/10 (289 саналтай)
Найруулагч: Tony Jaa, Panna Rittikrai
Гол дүрд: Tony Jaa

"Ong Bak 3" нэртэй тайландын тулаант киног хүргэхээр шийдлээ. Тус киноны нэгдүгээр анги "Ong-Bak: Muay Thai Warrior" 2003 онд, "Ong Bak 2" 2008 онд тус тус гарж байсан.

Товч тайлбар: Tien хааны цэргүүдэд олзлогдон, тамлуулна. Энэ үед эзэн хаан Rajasena өдөр бүр хар дарсан зүүд зүүдлэж байв. Тэр бүхний цаана Crow сүнс байгаа бөгөөд түүнийг нэгэн хийдэд хорьж байдаг аж. Tien-г үхэхийн даваан дээр түүнийг Kana Khone тосгоны хүмүүс авардаг. Багадаа тоглож өссөн, хамгаас хайрт бүсгүй Pim түүнийг өдөр бүр асран халамжилна. Тэрээр өдөр өнгөрөх тусам хуучин хэвэндээ орж, сайжирч байлаа. Уурсаж хорссон эзэн хаан Rajasena, Tien-г устгахын тулд Crow-н хараалыг зайлуулан түүнд Tien-г алах даалгавар өгнө. Гэсэн ч байдал хяналтаас гарч сул чөлөөтэй болсон Crow өөрөө хаан ширээнд сууж бүгдийг эрхэндээ оруулах гэж оролдоно...
 

Нэвтрэх хэсэг



Ганцхан дарна уу...

Mozilla Firefox

Манай сайт Mozilla Firefox дээр илүү гоё харагдах тул та доорх зурган дээр дарж татаж авна уу.


Сурталчилгаа

Бидний Жиргээ!

Биднийг дагаарай !!!

Санал асуулга

Асуулт хариултын тэмцээн хэддэх өдөр зохиогдож байвал зүгээр вэ?
 

US Box Office